Sunday, October 4, 2026

“Хуурай бүсийн ой ба гангийн тэсвэрт чадвар” уулзалт болж байна

Date:

“Хуурай бүсийн ой ба гангийн тэсвэрт чадвар” (Dryland Forests, Trees and Agrosilvopastoral Approaches for Drought Resilience) сэдвээр олон улсын Global Exchange уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо болж байна.

Дэлхийн хуурай бүс нутаг нь хуурай газрын 41% буюу 6.1 тэрбум га талбайг эзэлж, 1.1 тэрбум га ой буюу дэлхийн нийт ойн талбайн 27% нь хуурай бүсэд оршдог.

Хуурай бүсийн ой, мод нь хөрс, усны нөөцийг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хадгалах, ган болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй.

Монгол Улсын хувьд ой, мод, бэлчээр, ус, мал аж ахуй болон хүний амьжиргааг харилцан уялдаатайгаар авч үзэж, хуурай бүсийн ландшафтын тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх нь чухал юм.

Өнөөдрийн уулзалтаар дэлхийн хуурай бүсийн сайн туршлага, бодит шийдлүүдийг хуваалцаж, COP17-д хүргэх үр дүнтэй арга замуудыг хэлэлцэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хороо төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.01/...

Владимир Путин: ОХУ Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн

Украины асуудлыг зохицуулах хэлэлцээ эхлүүлэхэд ОХУ бэлэн гэж Ерөнхийлөгч...