Saturday, August 15, 2026

“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

Date:

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай хүлээн авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үр дүнг иргэдэд мэдээлэх, эргэх холбоог хангах зорилго бүхий “Хотын дарга сонсож байна” платформыг нэвтрүүллээ. Иргэд 150-150 тусгай дугаарт зурвас илгээн санал, хүсэлтээ илэрхийлэхээс гадна mayor@ulaanbaatar.mn И-мэйл хаягаар холбогдох боломжтой.
Тус ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва үүрэн холбооны оператор компаниуд болох “Мобиком” корпораци, “Скайтел” групп, “Юнител” групп, “Жи-Мобайл” ХХК, “ONDO” ХХК төлөөлөлтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатарыг аюулгүй, амьдралын чанар сайтай, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц хот болгох эхлэл тавигдлаа. Хот удаан байна, хөшүүн байна, бидэнтэй ойр биш байна, төрийн хүнд суртлыг тулгаж байна гэж иргэд шүүмжилдэг. Бид иргэдийнхээ зөвлөх нь, туслах нь байхын тулд маш сайн сонсох, хүсэлтүүдийн дагуу үр дүн гарган ажиллах тогтолцоонд ийнхүү шилжлээ. 150-150 тусгай дугаар, mayor@ulaanbaatar.mn И-мэйл хаягаар ирсэн иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэн ажлын тав хоногт багтаан хариу өгөх юм. Ингэснээр шийдвэрлэлтийн хяналт, эргэх холбоо, иргэдийн сэтгэл ханамж, үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зорилготой” гэлээ.

Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн Гүйцэтгэх захирал Ч.Даваажамц “НЗДТГ-тай үүрэн холбооны операторууд хамтран ажиллах санамж бичиг зурлаа. Иргэдийн санал, хүсэлт, гомдлыг шуурхай хүлээн авах энэхүү платформыг хэрэгжүүлэхэд, хотын иргэдийн ажил амьдралыг дээшлүүлэхэд үүрэн холбооны оператор компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжиж оролцож байна. Хот цаашид иргэдийг сонсохоос гадна бизнесийн байгууллагуудыг сонсдог шугамыг бий болгох саналыг дэвшүүллээ. Харилцаа холбооны салбарт бий болсон технологи, бизнесийн чадавхуудыг ашиглах боломжтой талаар мөн хэлэлцэн цаашид гүнзгийрүүлэн ажиллах талаар санал солилцлоо” гэв.

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ “Манай байгууллага болон оператор компаниуд бодлогын хүрээнд санал нэгтэй оролцож байна. Энэхүү ажил үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна

“Чингис хаан баялгийн сан” нэгдэл “Төрийн өмчит компаниудын шинэчлэл-өвөлжилтийн...

Даян дэлхийн малчдын чуулган Улаанбаатар хотноо болж байна

Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг Бэлчээр...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...