Saturday, November 21, 2026

Дипломат байгууллагын төлөөлөгчид COP17-ын байгууламжтай танилцлаа

Date:

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо байрлах бага хурлын үндсэн байгууламжтай танилцах арга хэмжээг Гадаад харилцааны яамнаас зохион байгууллаа.

Арга хэмжээнд Улаанбаатар хотод суугаа Дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон тус яамны албан хаагчид бага хурлын байгууламж, хуралдааны танхим, аюулгүй байдал, тээвэр, ложистикийн зохицуулалтын талаар мэдээлэл авч, байгууламжтай газар дээр нь танилцлаа.

Арга хэмжээг нээж Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин хэлсэн үгэндээ Монгол Улс UNCCD COP17 бага хурлыг нээлттэй, хүртээмжтэй, өндөр түвшинд зохион байгуулахад онцгой анхаарч байгааг тэмдэглэж, дипломат төлөөлөгчийн газруудтай нягт хамтран ажиллан төлөөлөгчдийн оролцоог бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улс UNCCD COP17 бага хурлыг 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор зохион байгуулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн тэргүүн рүү чиглэсэн...

Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хийсэн...

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...