Wednesday, August 5, 2026

Аагим халуун үргэлжилж, эдийн засгийн хохирол нэмэгдэж байна

Date:

Дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт байх орнуудад аагим халуун үргэлжилсээр байна. АНУ-ын Лас Вегас хотноо агаарын хэм Цельсийн 46 хэм хүрч, тус улсын олон мужид аюулын сэрэмжлүүлэг зарлажээ. Италид агаарын хэм +40-д хүрч, тус улсын 27 том хотын 25-д нь аюулын өндөр түвшин зарласан байна. Харин Их Британид долдугаар сарын тунадсын хэмжээ сүүлийн жилүүдийн дунджийн ердөө 35 хувьд хүрчээ. Испанид энэ онд түймэрт өртсөн нутаг дэвсгэрийн талбай өнгөрсөн онтой харьцуулахад тав дахин өссөн бол Францын өмнөд хэсэгт 1949 оноос хойш тохиосон хамгийн өргөн нутгийг хамарсан гал түймэр дэгдсэн байна.

Хэт халуун болон ган гачгийн улмаас Рейна голын усны түвшин буурсан хэвээр байгаагийн улмаас ачааны хөлөг онгоцууд тээвэрлэлтийн хэмжээгээ эрс бууруулжээ. Түүнчлэн Франц, Румын, Унгар улсад реактор хөгөх ус хангалтгүйн улмаас атомын цахилгаан станцын хэд хэдэн реакторыг зогсоосон байна.

Тодруулбал, Францын EDF оператор реактор хөргөх ус хүрэлцэхгүй, усны хэм зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давж халсны улмаас “Гольфеш”, “Бюже”, “Шо” станцууд дахь хэд хэдэн реакторуудыг зогсоожээ. Ийм зогсолтын улмаас Франц улс долдугаар сард гэхэд л 6.3ГВт атомын хүчин чадал алдсан байна.

Түүнчлэн Унгар улсын нийт үүсгүүрийн тал хувийг хангадаг “Пакш” атомын цахилгаан станцын ажиллагаа ч эрсдэлтэй тулгарсан байна. Дунай мөрний усны түвшин реактор хөргөх зөвшөөрөгдсөн хэмжээнээс доош унажээ.

Түүнчлэн Унгар улсын засгийн газар иргэд болон бизнес эрхлэгчдэд хандан үдшийн цагаар цахилгаан эрчим хүчээ сайтар хэмнэхийг уриалсан байна. Тус улсад эрчим хүч дутагдаж байгаагийн улмаас хийн хэрэглээ эрс нэмэгдсэн, энэ нь өвлийн нөөцөд нөлөөлж болзошгүй гэж эрх баригчид үзэж байгаа аж.

Аагим халуун ган гачгийн улмаас үр тарианы талбай ч асар их хохирол амсаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна. Урьдчилсан үнэлгээгээр, Европын холбоонд үр тарианы ургацын өртөг 2.1 тэрбум еврогоор унажээ. Тэр дундаа Франц болон Унгар улсын эрдэнэшишийн тариалалт ихээр хохирсон байна. Мөн Италид аагим халуун, ган гачгийн улмаас хөдөө аж ахуйд учирсан хохирол 1.5 тэрбум еврод хүрчээ.

Эх сурвалж: Reuters, MT, RBCG

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг ивээн тэтгэсэн сүүний үйлдвэр

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөххотын "Мэнню" сүүний үйлдвэр...

COP17 хурлын үеэр 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуульд зохицуулалт хийнэ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага...

Монгол Улс СОР17 хурлыг зохион байгуулж, дэлхийн хэлэлцээг чиглүүлэх даргалагч орон болно

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17...