Monday, August 3, 2026

Эхний ээлжинд олон түвшний уулзвар барьж байгуулах таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дуусчээ

Date:

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилготой “Олон түвшний уулзвар” төслийг Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан Шинэ сэргэлтийн бодлого, мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд 2025–2028 онд замын хөдөлгөөний ачаалал хамгийн ихтэй байршлуудад олон түвшний уулзвар, гүүр, авто замын бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Төслийн эхний шатанд дараах таван байршилд олон түвшний уулзвар, гүүрийн байгууламжийг барина. Үүнд:

  • Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар;
  • Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар;
  • Баянзүрх дүүргийн Офицерын уулзвар;
  • Наадамчдын замын явган хүний гүүр;
  • Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Нарт хотхоны зүүн талын гүүр.

Эдгээр таван байршлын техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), нарийвчилсан зураг төслийн ажлыг бүрэн боловсруулж дууссан байна.

Улаанбаатар хотын авто замын сүлжээний гол хүндрэл нь уулзваруудын нэвтрүүлэх чадвар хязгаарлагдмал байгаатай холбоотой бөгөөд замын хөдөлгөөний саатлын дийлэнх нь уулзваруудад үүсдэг байна. Энэ нь зөвхөн жолооч нарын цаг хугацааг алдагдуулахаас гадна шатахууны хэрэглээ, агаарын бохирдол, эдийн засгийн алдагдлыг нэмэгдүүлдэг. Иймээс олон түвшний уулзвар байгуулах нь замын хөдөлгөөний урсгалыг тасралтгүй болгож, түгжрэлийг бууруулах инженерийн үр ашигтай шийдэл юм.

Төсөл хэрэгжсэнээр иргэдийн зорчих хугацаа богиносож, шатахуун болон тээврийн зардал буурч, замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжрахаас гадна нийслэлийн авто замын сүлжээний нэвтрүүлэх чадвар, ашиглалтын үр ашиг нэмэгдэх ач холбогдолтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт хийнэ

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP17 хурлын зочдын урсгал...

Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Хан-Уул дүүрэгт зохион...

Доналд Трамп: АНУ, Иран шинээр хэлэлцээ хийнэ

Исламын Бүгд Найрамдах Иран Улстай хийх хэлэлцээний шинэ шатыг...

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны...