Исламын Бүгд Найрамдах Иран Улстай хийх хэлэлцээний шинэ шатыг 08 дугаар сарын 03-ны өдөр эхлүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.
Тэр бээр сөргөлдөөнийгр дипломат арга замаар зохицуулах боломж олгохын тулд Иран улсад шинээр цохилт өгөхөөс татгалзсан гэж онцолсон байна. “Энэ нь олон хүний амь насыг аварна” гэж Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.
Шинэ хэлэлцээгээр Ормузын хоолой болон Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлуудыг хөндөж магадгүй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн байна.
“Би хэлэлцээ хийхийг эрхэмлэж байна. Би хүмүүсийг хөнөөх дургүй” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп онцолсны зэрэгцээ “шаардлага гарвал хэдийд ч Иранд дахин цохилт өгч чадна” хэмээжээ.
Исламын Бүгд Найрамдах Иран Улс Ерөнхийлөгч Доналд Трампын энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
Харин ням гарагт ИРан улсын Гадаад хэргийн сайд Аббас Арагчи мэдэгдэл хийхдээ Ормузын хоолойн асуудлаар Омантай хийж буй хэлэлцээ “төлөвлөгөөний дагуу явж байгаа, дуусахад ойрхон” хэмээн онцолж байв.
Эх сурвалж: ВВС, Tasnim

