Wednesday, September 16, 2026

Үерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүллээ

Date:

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүлж байна.

16:10 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, тавдугаар хэсэг “Сонгино” амралт сувиллын ойр орчимд үерийн эрсдэлд өртсөн 28 айл өрхийн нийт 101 иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна. Үүний 37 нь хүүхэд, 64 нь том хүн байна.

Мөн “Монголика” амралтын газар, “Энхсаран” сувиллаас иргэдийг шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. 

Ажиллаж буй бүрэлдэхүүн:

  • НОБГ-ын хоёр алба хаагч нэг автомашинтай,
  • Нийслэлийн аврах ангийн 11 алба хаагч хоёр автомашинтай,
  • ХУД-ийн онцгой байдлын хэлтсийн нэг алба хаагч нэг автомашинтай,
  • ГТУА 14 дүгээр ангийн долоон алба хаагч хоёр автомашинтай,
  • ГТУА 65 дугаар ангиас зургаан алба хаагч нэг автомашинтай,
  • ГТУА 30 дугаар ангиас таван алба хаагч, нэг автомашинтай үерийн эрсдэлд орсон иргэдийг нүүлгэн шилжүүлж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл...

УИХ дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн...

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган...

Арьс ширийг дундын зуучлалгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Хөдөө аж...