Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Же Мён 7 дугаар сарын 9–11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Энэ нь 2011 онд болсон төрийн айлчлалаас хойш 15 жилийн дараа тохиож буй БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал юм. ![]()
![]()
Түүнийг гэргий Kim Hye-kyung дагалдан ирэх бөгөөд тэд Монголын Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочноор оролцох аж.
Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүнүүд Монгол Улс–БНСУ-ын Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн бүс нутаг болон олон улсын асуудлаарх хамтын ажиллагаа, уялдаа холбоог гүнзгийрүүлэх талаар албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.
Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор Засгийн газар хоорондын болон холбогдох байгууллагуудын хооронд хэд хэдэн баримт бичиг, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах аж.
Эх сурвалж: Yonhap

