Sunday, July 5, 2026

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

Date:

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа 2026 оны долоодугаар сарын 5-ны өдөр эхэллээ.

Энэ жилийн өсвөрийн сурын харваанд төлөвлөснөөс олон буюу 420 гаруй харваач бүртгүүлсэн тул тэмцээнийг нэг өдрийн өмнө эхлүүллээ.

Нээлтийн ажиллагаанд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Сурын салбар хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр оролцлоо.

Тэрбээр энэ үеэр “Сүүлийн жилүүдэд хүүхэд, залуучуудын дунд үндэсний сурын харваагаар хичээллэх сонирхол нэмэгдэж, өсвөрийн харваачдын тоо жилээс жилд өсөж байна. Өнөөдөр сурын талбайд цуурайтаж буй хүүхэд, өсвөрийн харваачдын уухайн дуу нь үндэсний сурын харвааны өв уламжлал үргэлжилж, залгамж хойч үедээ өвлөгдөж буйн илэрхийлэл юм. Цаашид хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлж, үндэсний сурын харвааг хөгжүүлэхэд анхаарч ажиллах болно” хэмээлээ.

Өсвөрийн сурын харваанд Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс ирсэн 420 гаруй харваач оролцож байна.

Үндэсний их баяр наадмын сурын харваа дараах хуваарийн дагуу үргэлжилнэ.

Долдугаар сарын 5–6-нд Өсвөрийн сурын харваа

Долдугаар сарын 7-нд Урианхай сурын харваа

Долдугаар сарын 8-нд Буриад сурын харваа

Долдугаар сарын 9–12-нд Үндэсний их сурын харваа

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын сурын харваанд нийт 1700 орчим харваач оролцохоор бүртгүүлээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үзэмчин өвөө, зээ охин, морь гурав

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Гэгээрэл...