Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын хацү башё Токио хотноо үргэлжилж байна. Башёгийн тав дахь өдөр их аварга Какүрюү М.Ананд маэгаширагийн зүүн жигүүрийн хоёр дахь бөх Митакэүмитэй барилдахдаа гэмтэл авснаар тэмцээнийг орхив. Ийнхүү энэ оны эхний башёг тэргүүлэн барилдаж байсан хоёр их аварга хоёулаа бэртэл авч цааш барилдах боломжгүй болж байна. Какүрюү М.Ананд башёгийн дөрөв дэх өдөр Миёогирүд өвдөг шороодсоноор нэг даваа гурван унаатай болоод байсан юм.
Их аварга Какүрюү М.Ананд өнгөрсөн жил долдугаар сарын башёд түрүүлснээс хойш ес, арваннэгдүгээр сарын башёг бэртлийн улмаас өнжсөн юм. Тэрээр өвдөг, нуруундаа гэмтэл авсан нь бүрэн гүйцэд эдгэрээгүй байгаа ажээ.