Sunday, November 24, 2024

“Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцаа” ном хэвлэгджээ

Date:

Тайванийн монголч эрдэмтэн Лань Мэйхуан бичсэн “Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцаа” номыг ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс албан ёсны эрхтэйгээр орчуулан Монголын гадаад харилцааны түүх сонирхогч уншигчдын гар дээр тавьжээ. Энэхүү ном нь Хятад улсад 2000 онд хэвлэгдсэн бөгөөд зохиогчийн магистрын судалгааны ажлаас үндэслэгдэж бичигдсэн юм байна.

Номын нээлтийн үеэр ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Д.Золбоо хэлэхдээ “Хүйтэн дайны хямралын эгзэгтэй үед НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж чадсан шинэ Монголын түүхийн нэн сонирхолтой үе болох социалист бүтээн байгуулалт, нийгэм, соёлын үсрэнгүй өөрчлөлт дэвшлийн түүхийг Монголч эрдэмтний өнцгөөс тодорхойлон бичсэнд энэхүү бүтээлийн үнэ цэнэ, онцлог  оршиж байна. Тус бүтээлд XX зууны Монголын түүхэнд холбогдох өрнөдийн эрдэмтдийн бүтээл, архивын баримтыг голлон ашиглаж, эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулсан нь үүний бодит нотологоо гэж үзэж байна” гэлээ.

Номын зохиогч Лань Мэйхуа нь Харвардын их сургуулийн доктор, дэд профессор, Монгол судлал, тэр дундаа Монголын орчин цагийн түүхийг дагнан судалдаг эрдэмтэн юм байна. Тэрээр өдгөө Тайваны Үндэсний Чэнчи их сургуулийн үндэстэн судлалын танхимд Монголын нийгэм, соёл, Монгол улсын хуучин ба шинэ бичиг үсгийн судалгаа, үндэстний асуудал, угсаатны зүй, бие даан суралцах чадвар зэрэг хичээл заадаг аж.

Монголчуудын үндэсний болон үндсэрхэг үзэл бол түүний судалгааны гол чиглэл бөгөөд Ю.Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцаа 1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний  хөдөлгөөнөөс гадна Монгол, Өвөрмонгол, үндэсний үзэл, үндэстний асуудал, интернэт-коллежийн боловсрол зэрэг холбогдох сэдвүүдийг судалдаг байна. Сүүлийн жилүүдэд тэрээр Буриадын орчин үеийн түүх, өнөөгийн нийгэм, соёлын судалгааг хийж байгаа гэнэ. Түүний “Монголын тусгаар тогтнолын төлөө 1911 оны хөдөлгөөн: Нэгдсэн Монгол улс байгуулах эрмэлзлэл” ном 2011 онд Улаанбаатарт хэвлэгдэж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...