Wednesday, August 12, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсгийн нээлтийг албан ёсоор хийж, олборлолт, хөрс хуулалтын ажлыг эхлүүллээ. Бортээгийн орд нь өнөөгийн судалгааны түвшинд ил аргаар ашиглах 424.2 сая тонн баталгаат нөөцтэй бөгөөд үүний 95 хувийг 1/3 коксжих нүүрс, 5 хувийг эрчим хүчний нүүрс эзэлдэг. Уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 15 сая тонн нүүрс олборлох боломж бүрдэх юм.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Бортээгийн төслийг амжилттай хэрэгжүүлснээр 27 тэрбум ам.долларыг Монгол Улсын эдийн засагт төвлөрүүлж, 1500 гаруй ажлын байрыг шинээр бий болгож эх орны хөгжил цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжиж, Монгол Улсын иргэн бүрд хүрэх байгалийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 16 жилийн хугацаанд нийт 1.0 тэрбум шоо метр уулын цул хөдөлгөж, 199.6 сая тонн нүүрс олборлосон энэ амжилт бол манай хамт олон, уурхайчид болон хамтрагч байгууллагуудын хөдөлмөрийн үр дүн юм.

Энэ хугацаанд нийт 191.8 сая тонн нүүрс борлуулж 43.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлого бүрдүүлж, улс, орон нутгийн төсөвт нийт 12.1 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, 13.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

Үүний үр дүнд “Чингис хаан” Үндэсний баялгийн санд нийт 695.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бол, “1072” хувьцаа эзэмшигч гурван сая гаруй иргэдэд нийт 2.6 их наяд төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

COP17-ын Харилцаа холбоо хариуцсан дэд хороо ажлаа НҮБ-ын талд хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ

ЦХИХХ-ын сайд Ч.Номин өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын...

Эко инновац ба ашиг сонирхлын зөрчил

Дэлхийн эдийн засгийн бодлого тэр чигээрээ ногоорч байна. Уур...

“Чингис хааны тайлга, тахилга” эрдэм шинжилгээний хурал боллоо

Эзэн Богд Чингис хааны тайлга, тахилыг уламжлал нь түүний...