Wednesday, October 7, 2026

УИХ-ын асуулгын цагаар “Нийгмийн халамж уу, нийтийн халамж уу?” сэдвээр мэтгэлцэнэ

Date:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг байсныг өөрчилж “Асуулгын цаг” болгосон юм. Асуулгын цагаар УИХ дахь цөөнхийн бүлэг Ерөнхий сайдад тавих асуултын сэдэв, агуулгыг бэлдэж, урьдчилан хүргүүлдэг болсон. Энэ дагуу 2026 оны 6-р сарын 26-ны баасан гарагт УИХ-ын ээлжит Асуулгын цагаар “Нийгмийн халамж уу, нийтийн халамж уу?” сэдвээр мэтгэлцэхээр Ардчилсан намын бүлэг саналаа хүргүүлжээ.

Энэ сэдвийн хүрээнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон тус бүлгийн П.Батчимэг, Ц.Баатархүү, Б.Жаргалан, Ц.Мөнхтуяа, Р.Сэддорж, Д.Цогтбаатар, С.Цэнгүүн, Ө.Шижих, С.Эрдэнэболд, МАН-ын бүлгийн Л.Соронзонболд, Ж.Галбадрах, ХҮН намын зөвлөлийн Г.Уянгахишиг, Л.Энхнасан нарын гишүүд Ерөнхий сайд Н.Учралаас Засгийн газраас нийгмийн халамжийн чиглэлээр баримталж буй бодлогын талаар асуулт тавих юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...