Saturday, August 22, 2026

Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна

Date:

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Нийцэл, дүрэм, стандартын нэгжийн захирал Эмилиано Симонелли, тус байгууллагын Ази, Номхон далайн бүсийн Ерөнхий менежер Саравана Пэрумал нар Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд 2026 оны 06 дугаар сарын 18-нд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Жаргалсайхан дээрх төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан ба яамны холбогдох албан тушаалтнууд болон Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдлагууд байлцав. Талууд “Биеийн тамир, спортын тухай хууль”, “Үндэсний баяр наадмын тухай хууль”, “Допингийн эсрэг үндэсний дүрэм” зэрэг баримт бичгийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх “Дэлхийн допингийн эсрэг дүрэм”-д нийцүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар санал солилцлоо.

“Биеийн тамир, спортын тухай хууль”-д допингийн асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсгийг тусгайлан байгуулах, олон улсын экспертүүдээс гаргасан санал, зөвлөмжийг хүлээн авах, төслийг хэлэлцүүлэх явцад холбогдох мэргэжлийн байгууллагын оролцоог хангах талаар харилцан тохиролцов.

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн төлөөлөгчид Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааг хараат бус, үр дүнтэй явуулахад Монгол Улсын Засгийн газраас хууль эрх зүй болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүслээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...