Sunday, November 8, 2026

БНХАУ Япон улс руу гаргах газрын ховор элементийн экспортоо 80 хувиар бууруулжээ

Date:

Япон Улс, БНХАУ-ын харилцаа муудсантай холбоотойгоор 3, 4 дүгээр сард Япон Улс руу хийсэн экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 80 гаруй хувиар буурчээ.

Япон Улсын компаниуд автомашин болон өндөр технологийн бүтээгдэхүүний гол эд анги үйлдвэрлэхэд зайлшгүй аардлагатай түүхий эдийн тогтвортой хангамжийг бүрдүүлэхийн тулд Австрали Улс, Энэтхэг Улс зэрэг улс руу нийлүүлэлтийн эх үүсвэрээ яаралтай шилжүүлж байна.

БНХАУ 2026 оны 1 дүгээр сараас иргэний болон цэргийн хос зориулалттай бүтээгдэхүүний зохицуулалтад үндэслэн Япон Улс руу хийх экспортын хязгаарлалтаа чангатгасан байна.

Ерөнхий сайд С.Такаичи 2025 оны 11 дүгээр сард Парламентад Тайванийн онцгой нөхцөл байдлын асуудлаар хариулт өгсөнтэй холбогдуулан, БНХАУ дэлхийн нийт үйлдвэрлэлийн 70 хувийг

дангаараа бүрдүүлдэг газрын ховор элементийг хөшүүрэг болгон эдийн засгийн дарамтаа нэмэгдүүлж байгаа аж.

БНХАУ-ын Худалдааны яам 2025 оны 4 дүгээр сард диспрози, терби зэрэг 7 төрлийн газрын ховор элементийн экспортын зохицуулалтыг нэвтрүүлж, хамрах хүрээг нь нарийвчилсан 10 оронтой гаалийн тарифын дугаар буюу “HS” кодыг нийтэлсэн. Үүнд үндэслэн Нихон Кэйзай Шимбүн сонин зарим барааг

түүвэрлэж, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын худалдааны статистикт хайх боломжтой 8 оронтой өгөгдөлд тулгуурлан дүн шинжилгээ хийжээ.

Эх сурвалж: Nikkei

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бүх талуудыг нэг дор уулзуулсан өдөрлөг зохион байгуулагдав

“Ур чадвар–Миний ирээдүй” мэргэжил, ур чадварын фестиваль 2026 оны...

Нийслэлийн МАН-ын даргаар Б.Пүрэвдагвыг сонгожээ

Нийслэлийн МАН-ын 36-р Бага хурал өнөөдөр болж шинэ даргаа...

“Ур чадвар–Миний ирээдүй” мэргэжил, ур чадварын фестиваль “Улаанбаатар” зочид буудалд болж байна

Монгол Улсын ирээдүйг бүтээх өнөөгийн залуус, хүүхдүүд мэргэжлээ хэрхэн...

Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилтын үр дүн харуулжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын санаачилгаар 2026...