Saturday, September 12, 2026

Удирдах албан тушаалтан Н.Б нь албан тушаалаа ашиглан үндэслэлгүй гэрээ баталж, банканд 1.4 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Date:

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 6 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 110 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 80 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 1017 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүллээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 993 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан. 

Гаалийн мэдүүлгийн дугаартай ачаа бараанд хяналт шалгалт явуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, тендерт оролцогч аж ахуйн нэгжийн шаардлага хангахгүй тендерийн материалд гар засвар оруулж тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлж бусдаас их хэмжээний хахууль авсан зэрэг үндэслэлээр мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.

Удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан Н.Б нь бүрэн эрхээ урвуулан ашиглаж үндэслэлгүй гэрээг баталж арилжааны банкны эх үүсвэрээс зөвлөлийн нэр бүхий албан тушаалтнуудад хууль бусаар эд хөрөнгийн давуу байдал бий болгож арилжааны банканд 1,435,500,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилууллаа

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн...

Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

Иргэдийн ая тухтай зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Багануур, Багахангай,...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр...