Tuesday, July 7, 2026

Ши Жиньпин ирэх долоо хоногт БНАСАУ-д айлчилж магадгүй

Date:

БНХАУ-ын дарга ирэх долоо хоногт Хойд Солонгост айлчилж магадгүй гэж холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Ёнхап агентлаг дамжуулжээ.

“Ши Жиньпин тун удахгүй Хойд Солонгост айлчилна гэсэн тагнуулын мэдээг бид авсан” гэж БНСУ-ын Засгийн газрын өндөр албан тушаалтан Ёнхап агентлагт мэдээлсэн байна.

Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ-ын дарга энэ сарын сүүлээр эсвэл 6 дугаар сарын эхээр БНАСАУ-д айлчлах магадлал өндөр байгаа гэнэ. Ийнхүү айлчлал хийж байгаа нь Хойд Солонгос, АНУ-ын харилцаанд зуучлагчаар оролцох зорилготой байж магадгүй гэж өөр нэг эх сурвалж өгүүлжээ.

Эх сурвалж: Yonhap 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820...

Үзэмчин өвөө, зээ охин, морь гурав

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Гэгээрэл...