Tuesday, May 19, 2026

Беларусь, ОХУ хамтран цөмийн зэвсэг ашиглах сургуулилалт эхлүүлжээ

Date:

ОХУ-ын цэргийн алба хаагчидтай хамтран цөмийн зэвсэг ашиглах сургуулилалтыг эхлүүлсэн талаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Батлан хамгаалах яам мэдэгджээ.

Энэ сургуулилалт нь бие бүрэлдэхүүнийг бэлтгэх, цэргийн техникийн бэлэн байдлыг шалгах, зэвсэг ашиглах бэлтгэл хийх зорилготой аж. Сургуулилалтад пуужин болон нисэхийн ангиуд татагдан оролцож, бэлтгэлийн явцад цөмийн зэвсгийг хүргэх, ашиглахад бэлтгэх асуудлыг боловсруулах юм байна.

Цөмийн зэвсэг ашиглах энэхүү сургуулилалт нь “гуравдагч орнуудын эсрэг чиглэгдээгүй, бүс нутагт аюул заналхийлэхгүй”, төлөвлөгөөт арга хэмжээ гэж Беларусийн Батлан хамгаалах яам цохон тэмдэглэжээ.

Харин Украин улс энэ сургуулилалтад онцгой анхаарал хандуулах шаардлагатай хэмээн үзэж байгаа аж. Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байршуулж, хоёр улс хамтран цөмийн сургуулилалт хийж байгаа нь дэлхий дахины аюулгүй байдалд асар их сорилт болж байна гэж Украины Гадаад хэргийн яам мэдэгджээ. Тиймээс барууны орнууд болон дэлхий дахин ОХУ, Беларусийн энэ үйлдэлд хатуу хариу барихыг уриалсан байна.

Эх сурвалж: ТАСС, ВВС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

НӨАТ-ын баримтгүй худалдаалсан нөөцийн махыг бэлтгэн нийлүүлэгчид өөрсдөө нөхөн бүрдүүлнэ

ХХААХҮЯ Засгийн газрын Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга...

Өргөтгөсөн худалдааны 6 цэгт 15.3 тонн мах борлуулахаар хүргээд байна

Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай Засгийн...

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүргийн 6 цэгт зохион байгуулахаар болжээ

-Нөөцийн махыг килограмм тутмыг 13,000-15,000 төгрөгөөр худалдаална- “Үнийн өсөлтийн эсрэг...