Sunday, November 29, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчид хаврын мод тарих ажилд нэгдлээ

Date:

Цөлжилт, шороон шуурганаас хамгаалах, хөрсний доройтлыг бууруулахын тулд говийн бүсэд тохирсон модлог ургамлыг тарималжуулах, хамгаалалтын зурвас үүсгэх, тарьсан модыг услах, арчлах, өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчид мод тарьж ургуулах, усалгаа арчилгааг тогтмол хийх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус ажлын хүрээнд компанийн мод үржүүлгийн “Эрдэнэс” агропаркт үрээр үржүүлсэн жигд, гүйлс, бүйлс, шар хуайс зэрэг говийн хөрс, уур амьсгалд дасан зохицох чадвартай мод, бут сөөгийг тарилаа.

Уурхайчид тарьсан модоо тогтмол усалж, арчилж хамгаалан ургуулахад анхаарч, уурхайн бүсийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй орчин бүрдүүлэхэд бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай...

Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 4 жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

Нэгдсэн Үндэстний байгууллагаас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим...

УИХ-ын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга...

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь...