Wednesday, October 7, 2026

“Мөнгөн хазаарын чимээ” наадамд Т.Пүрэвжаргал түрүүллээ

Date:

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадам амжилттай болж, шилдгүүд тодорлоо.

Уг наадмын тэргүүн байрт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Тогтохбатын Пүрэвжаргал, дэд байрт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва, гутгаар байрт яруу найрагч Сумьяасүрэнгийн Батзориг, тусгай байрт “Болор цом”-ын эзэн яруу найрагч Батдоржийн Жамбалдорж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Мулцангийн Уянсүх нар тус тус шалгарлаа.

Энэхүү наадмыг Завхан аймгийн Нутгийн зөвлөл санаачлан, “Явуухулан сан” болон “Мөнх огторгуйн чимэг төв” хамтран зохион байгуулж байгаа бөгөөд монгол хэлний яруу тансаг өвийг түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлч залуу үеийг дэмжин урамшуулах, яруу найргийн ариун гэгээн ертөнцийг олон нийтэд түгээх эрхэм зорилгыг өвөрлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...