Sunday, August 16, 2026

Вадим Розенштейн: Эрхэмсэг ноён Г.Занданшатарыг WR Chess багтаа угтан авч байгаадаа баяртай байна

Date:

Ерөнхий сайд асан Г.Занданшатар Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгч. Тэрбээр Сингапурт саяхан болсон Азийн шатрын лидерүүдийн чуулганд “Засаглал ба шатар” сэдвээр илтгэл тавьсныхаа дараа дэлхийн хошой аварга багийн ахлагч, Германы тэрбумтан Вадим Розенштэйнтэй халз тоглож, ширүүхэн өрсөлдсөний эцэст хожжээ. Монгол шатарчин Г.Занданшатарт хожигдсоныхоо дараа Вадим Розенштэйн түүнийг Дэлхийн багийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийнхөө багт тоглохыг албан ёсоор урьсан аж. Экс Ерөнхий сайд ч энэхүү урилгыг хүлээн авчээ. Энэ тухай Вадим Розенштэйн ийнхүү бичжээ.

Эрхэм шатрын найз нөхөд өө, Хонконг хотноо зохион байгуулагдах 2026 оны Түргэн болон Түргэвчилсэн (Rapid & Blitz) шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох WR Chess-ийн багийн шинэ бүрэлдэхүүнийг танилцуулж байгаадаа туйлын баяртай байна. WR Chess үүсгэн байгуулагдсан цагаас хойш бидний алсын хараа нь дэлхийн шилдэг шатарчдыг нэгтгээд зогсохгүй шатрын соёл боловсрол, нэгдмэл байдлын хүч чадалд чин сэтгэлээсээ итгэдэг гайхалтай хувь хүмүүсийг нэгтгэхэд чиглэсээр ирсэн билээ. Энэ жил манай багийг Дэлхийн №1 Магнус Карлсен тэргүүлж, бүрэлдэхүүнд шатрын орчин үеийн тод төлөөллүүд болсон Фабиано Каруана, Уэсли Со, Максим Вашье-Лаграв, Ян-Кшиштоф Дуда, Хоу Ифань болон Александра Костенюк нарын агуу мастерууд багтаж байна.

Бид мөн WR Chess-ийн хамгийн шинэ гишүүн Монгол Улсын Их Хурлын 7 дахь дарга, 34 дэх Ерөнхий сайд, Арена олон улсын мастер, Эрхэмсэг ноён Г.Занданшатарыг багтаа угтан авч байгаадаа онцгойлон баяртай байна. Түүний Монгол дахь шатрын хөгжил болон оюуны боловсролыг дэмжих чиглэлээр олон жилийн турш гаргаж буй хичээл зүтгэл нь WR Chess-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал билээ. Түүний оролцоо манай баг төдийгүй дэлхийн шатрын хамтын нийгэмлэгт шинэ урам зориг төдийгүй олон улсын анхаарлыг авчирна гэдэгт би итгэлтэй байна. Ийм гайхалтай бүрэлдэхүүнтэйгээр WR Chess баг ирэх 6 дугаар сард Хонконгт болох 2026 оны дэлхийн багийн аварга шалгаруулах тэмцээнд чансаагаараа №1 багаар оролцох болно. Эрхэмсэг ноён Г.Занданшатарыг WR Chess-ийн гэр бүлд хамтдаа халуун дотноор хүлээн авахад нэгдэхийг урьж байна.

Вадим Розенштейн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дэлхийн малчдын чуулга уулзалтаас гурван тунхаглал гаргаж, COP17-д хүргүүлэхээр өргөн барилаа

Даян дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан Улаанбаатар хотноо...

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын...

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт “Secondment” хөтөлбөрийн хүрээнд ажиллахаар болжээ

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газар /Supreme Prosecutor’s Office/-т...

“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай...