Saturday, August 15, 2026

БНХАУ-д хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн экспортлогчдод зориулсан сургалт болж байна

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хамтран БНХАУ-д хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн экспортлох үеийн хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн ерөнхий шаардлага, холбогдох дүрэм, журмын талаарх сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

Сургалтын зорилго нь БНХАУ-ын хүнсний аюулгүй байдлын тухай хууль, эрх зүйн зохицуулалт, экспортын явцад мөрдөх хорио цээрийн ерөнхий дүрэм, стандартуудыг ойлгуулах, аж ахуйн нэгжүүдийн чадавхыг нэмэгдүүлж, эрсдэлээс хамгаалахад чиглэж буй юм.

Энэ хүрээнд Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн танилцуулга, Импортын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гадаадын аж ахуйн нэгжүүдийг бүртгэх БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын захиргааны журам, зөгийн балны хүнсний аюулгүй байдлын стандартууд, Хүнсний аюулгүй байдлын үндэсний стандартын тайлбар, мал, шувууны нядалгаа, боловсруулалтын эрүүл ахуйн стандартууд, чанасан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрүүл ахуйн стандарт зэрэг сэдвээр ХХААХҮЯ болон холбогдох байгууллагын мэргэжилтнүүд сургалт явуулж байна. Мөн БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэргэжилтнүүд цахимаар оролцож, мэдээлэл өгөв.  

Сургалтад мал, төхөөрөх, мах боловсруулах болон мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бордоо, хүнсний ургамлын тосны үйлдвэрүүд, самар, загас, зөгийн бал, сүүн бүтээгдэхүүн экспортлогчид хамрагдаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын...

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт “Secondment” хөтөлбөрийн хүрээнд ажиллахаар болжээ

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газар /Supreme Prosecutor’s Office/-т...

“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай...

Өнөөдрөөс улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж эхэллээ

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP-17 хуралтай холбогдуулан...