Tuesday, August 11, 2026

Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна

Date:

Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар мэдээлэл хийлээ. 

Оюутолгой төслийн менежментийн төлбөртэй холбоотой асуудлыг бууруулах, засаглалыг сайжруулах чиглэлд арга хэмжээ авах хэлэлцээр хийх Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ахалж буй.

Тэрбээр “Хэлэлцээр маш эрчимтэй явагдаж байна, бодит үр дүнтэй байна. Нэгт, зээлийн хүүгийн хэлэлцээрийг хэлэлцэх долоон жилийн түгжээг бид тайлсан. Хоёрт, хэлэлцээрийг заавал үр дүнд хүртэл үргэлжлүүлэх тохиролцоонд хүрч чадсан. Гуравт, олон улсын жишигт нийцсэн үр дүнгээр зээлийн хүүг ч менежментийн төлбөрийг ч хүргэнэ гэсэн шийдлүүд явагдаж байна.  Энэ сарын 12-нд Рио Тинто-гийн хэлэлцээрийн баг Монгол Улсад ирнэ” гэлээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

COP17-ын Харилцаа холбоо хариуцсан дэд хороо ажлаа НҮБ-ын талд хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ

ЦХИХХ-ын сайд Ч.Номин өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын...

Эко инновац ба ашиг сонирхлын зөрчил

Дэлхийн эдийн засгийн бодлого тэр чигээрээ ногоорч байна. Уур...

“Чингис хааны тайлга, тахилга” эрдэм шинжилгээний хурал боллоо

Эзэн Богд Чингис хааны тайлга, тахилыг уламжлал нь түүний...