Tuesday, August 11, 2026

Халал стандартын махны экспортыг дэмжих чиглэлээр санал солилцов

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатарыг хүлээн авч уулзаж, халал стандартын махны экспортын талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.

Монгол Улс 2023 онд Булангийн орнуудын итгэмжлэлийн төв (GAC)-өөс халал стандартын махны сертификат авсан. Дөрвөн жилийн хугацаатай сертификатын хугацаа 2027 онд дуусна. Тиймээс энэ жил дээр дурдсан итгэмжлэлийн төвөөс мэргэжилтнүүд Монголд ирж аудит хийхээр болжээ.   

Манай улс жилд 85 мянга орчим тонн мах халал стандартаар бэлтгэж экспортолдог. Үүний 20 хувийг нь Булангийн орнууд худалдаж авдаг байна. Тусгай зөвшөөрөл авсан 13 аж ахуйн нэгж халал стандартын мах экспортолж байгаа аж.

Сайдын зүгээс халал махны экспортыг дэмжих чиглэлээр Стандартчилал, хэмжил зүйн газартай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Стандартчилал, хэмжил зүйн газрын удирдлагуудтай Евразийн хэлэлцээрийн хүрээнд экспортлох бараа, бүтээгдэхүүний стандарттай холбоотой асуудлаар мөн санал солилцов. Тус хэлэлцээрийн хүрээнд татвараас чөлөөлөгдөх 367 нэр, төрлийн барааны 90 гаруй хувь нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын бараа, бүтээгдэхүүн байгаа юм. Эдгээр бараа, бүтээгдэхүүний техникийн зохицуулалт Евразийн холбооноос манай улсын Стандартчилал, хэмжил зүйн газарт ирсэн. Тиймээс хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүнийг экспортлоход тавигдах чанар, стандартын шаардлага бэлэн гэдгийг Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга танилцууллаа.

Сайдын хувьд Евразийн хэлэлцээрийн хүрээнд экспортыг дэмжих асуудалд ач холбогдол өгч ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан гэдгийг онцолж, хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний стандартыг хангуулах чиглэлд хамтарч ажиллахаа илэрхийлэв.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

COP17-ын Харилцаа холбоо хариуцсан дэд хороо ажлаа НҮБ-ын талд хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ

ЦХИХХ-ын сайд Ч.Номин өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын...

Эко инновац ба ашиг сонирхлын зөрчил

Дэлхийн эдийн засгийн бодлого тэр чигээрээ ногоорч байна. Уур...

“Чингис хааны тайлга, тахилга” эрдэм шинжилгээний хурал боллоо

Эзэн Богд Чингис хааны тайлга, тахилыг уламжлал нь түүний...