Thursday, September 3, 2026

Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

Date:

 Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор суррон, скүүтер, мопедын замбараагүй хэрэглээ, осол аваарыг бууруулах үүднээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шат дараатай ажлуудыг хийж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг явган хүний замаар скүүтер, мопед явуулахгүй байх зохицуулалтыг эхлүүлээд байна. Учир нь энэ төрлийн тээврийн хэрэгсэлтэй осол гаргаж гэмтэж бэртэх, осол аваар гаргаж бусдыг гэмтээх тохиолдол эрс нэмэгдээд буй.

Иймд эхний ээлжид Их тойруу, бага тойруу орчмын 86 байршилд 185 алба хаагч, олон нийтийн цагдааг ажиллуулж “Нөлөөлье, чөлөөлье” аяныг хэрэгжүүлэн хяналт тавьж байна. Тэгвэл олон нийтийн цагдаагийн шаардлагыг скүүтер, мопедтой иргэд үл ойшоох, уурлах зэрэг хүндрэлүүд гарсаар байна. Харин явган зорчигчдын хувьд явган хүний замыг чөлөөлж, иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэх нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсээр байна.

Энхтайваны гүүрнээс Төв номын сангийн хооронд явган хүний гарцтай ойролцоо дөрвөн байршилд 4-5 олон нийтийн цагдаа ажиллаж байна. Дээрх байршил хамгийн их явган зорчигчтой хэсэг учраас олон нийтийн цагдаа нар зогсоо, зайгүй скүүтер, мопедтой иргэдэд зөвлөмж хүргэж аж. Олон нийтийн цагдаа нараас тавьж хяналттай холбоотойгоор тодруулсан юм.

Олон нийтийн цагдаа Н.Мэндсайхан: Скүүтер болон мопедтой иргэдийг явган хүний зам дээр явж байгаа тохиолдолд дугуйн замаар явах, гарцаар буугаад түрээд явахыг зөвлөдөг. Гэвч ихэнх нь чихэвчтэй тул хэлж байгаа үгийг сонсохгүй. Аргаа бараад очоод мөрөнд нь хүрээд хэлэх гэхээр “Биед хүрлээ” гээд дургүйцдэг. Ахлах ангийн бололтой сурагчид бол ихэвчлэн хоёулаа сундалж явна.Ингэж явах аюултай тул нэгээрээ явахыг сануулахаар “За” гээд тав алхаад л сундлаад явчих жишээний. Зарим нь уриалгахан хүлээж авах хүн ч байна. Ер нь хүлээж авах хүн ховор. Ихэвчлэн чамд ямар хамаатай юм гэсэн байдлаар хүлээж авч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

В.Путин: Украины асуудлаарх хэлэлцээний үйл явц зогсонги байдалд орсон

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Киргизид хийсэн айлчлалаа дуусгахаас өмнө...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр...

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач Дорнын эдийн засгийн чуулганд оролцож, илтгэл хэлэлцүүлжээ

ОЛОН УЛС СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДЛААЧ ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНД...

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 02-Монгол Улсын Ерөнхий сайд...