Friday, May 15, 2026

НИТХ-ын дарга А.Баяр барилгын дулаалгын чанар, стандартыг сайжруулах талаар үүрэг өглөө

Date:

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар байгуулсан барилга байгууламжийн гамшигт тэсвэртэй байдлыг хангах, объектын гал түймрийн эрсдэлийг бууруулах санал боловсруулах ажлын хэсгийн хурал Барилгын хөгжлийн төвд боллоо. Ажлын хэсгийг НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр ахлан ажиллаж байна. Хуралд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Д.Баян-Эрдэнэ, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатар, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Оюунбат, Барилгын хөгжлийн газрын Норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг, НИТХ-ын Эрх зүй, хяналт үнэлгээний хэлтсийн дарга М.Чанцалням, ГЕГ-ын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн газрын улсын байцаагч, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн,Нийслэлийн хяналт шалгалтын газрын мэргэжилтэн зэрэг холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнууд оролцлоо. Мөн хувийн хэвшлээс Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.Цэрмаа, Хөөсөнцөр үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Анударь зэрэг барилгын салбарын төлөөллүүд оролцлоо.

Энэхүү хурлаар барилгын материалын аюулгүй байдал, стандарт тэр дундаа барилгын дулаалгын материалын чанар, стандартын талаар холбогдох байгууллагууд санал солилцлоо. Барилгын материалын галын аюулыг шатдаг ба шатдаггүй гэж хоёр ангилдаг бөгөөд шатдаг материалыг дотор нь Ш1, Ш2, Ш3, Ш4 гэж хувааж үздэг байна. Улмаар шатах чадвар, дөллөж авалцан асах чадвар, гадаргуу дээрх дөлний тархалт, утаа үүсгэх чадвар ба хордуулах чанар зэргээр дотор нь нарийвчлан задалдаг байна.  Нийслэлийн хэмжээнд 2020-2026 онд шинээр 1951 барилга байнгын ашиглалтад хүлээн авснаас гадна фасадын байдалд хяналт тавихад 1326 буюу 68 хувь нь хөөсөн полистрол хавтан (хөөсөнцөр), 625 буюу 32 хувь нь эрдэс хөвөн (базальт) ашиглаж байгаа нь тогтоогджээ. Нэг үгээр хэлбэл өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчинд хөөсөнцөр материалыг хориглосон шийдвэр байхгүй байгаа нь нийт ашиглалтад орж буй барилга, байгууламжид дийлэнх хувьд нь хөөсөн дулаалгын материалыг ашиглаж байна. Энэ төрлийн материал нь барилга галд өртөх гол шалтгаан болж байгааг холбогдох албаныхан онцоллоо.

Тодруулбал, сүүлийн 3 жилийн хугацаанд онцгой байдлын албанд барилгын гадны фасадаас үүдсэн галын 30 дуудлага ирсэн бөгөөд фасадыг ихэвчлэн шатах төрлийн барилгын дулаалгын материал буюу Ш3, Ш4 стандартын дагуу хийсэн байжээ.

Иймд ОБЕГ-аас барилга, байгууламж, түүний хийц, бүтээцийн материалын галын аюулгүй байдлын хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг нь тэдгээрийн галд тэсвэртэй байдлын хязгаарыг нэмэгдүүлэх асуудал болсон. Үүнийг олон улсад төдийгүй манай улсын хувьд ч анхааран үзэж, энэ төрлийн судалгаа болон стандарт нормуудыг шинэчлэн боловсруулах хэрэгтэй. Иймд Ш3/Д3/ТҮ3, Ш4/Д3/ТҮ4 шатамхай ангиллын дулаалгын материалын хэрэглээг Ш2Д3ТҮ2, Ш1Д1ТҮ2 ангилал руу оруулах, цаашлаад чулуун хөвөн болон манай улсад нэгэнт нэвтрэн орж ирсэн сүүлийн үеийн шинэ технологийг ашиглах нь зүйтэй. Товчхондоо давхар хооронд, цонх хаалганы дулаалгад шатдаггүй материал ашиглах, барилгын 17-гоос дээш давхарт шатдаггүй, 5-17 давхарт Ш1, 5-аас доош давхарт Ш2, хуучны 5 давхар барилгын гадна фасадад Ш2, хувийн орон сууцад Ш4, орон сууц нийтийн барилгад Ш1, Ш2 ангиллын дулаалгын материал ашиглах санал гаргалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...