Wednesday, May 6, 2026

“Эх оронч сурагч” хөтөлбөрийн нийслэлийн ЕБ-ын бүх сургуульд хэрэгжүүлнэ

Date:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярын санаачилсан “Эх оронч сурагч” хөтөлбөрийн 2026 оны нээлтийг хийхээр бэлтгэл хангаж байна.

Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудыг эх орныхоо үнэт түүх, өв соёлоор бахархдаг, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой бөгөөд өнгөрсөн жил нийслэлийн ерөнхий боловсролын 64 сургуульд амжилттай хэрэгжсэн юм. Энэ жил нийслэлийн 9 дүүргийн бүх ЕБС-д хэрэгжүүлэхээр зорьж байна.

Хөтөлбөрийн хүрээнд, Төрийн далбаа мандуулах ёслолын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, сурагчдын эх оронч үзэл, хандлагыг төлөвшүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан байна. Өнгөрсөн онд тус хөтөлбөрт нийт 235,131 сурагч хамрагджээ.

Хөтөлбөрийн үр дүнгээс дурдвал:

  • 43 сургуульд “Эх оронч сурагч” клуб байгуулагдаж, 231 арга хэмжээ зохион байгуулсан.
  • Хичээл эхлэхийн өмнөх “1 минутын хөтөлбөр”-өөр дамжуулан 755 мянга орчим оролцогч эерэг хандлага төлөвшүүлэх үйл ажиллагаанд хамрагдсан.
  • Сургалт, нөлөөллийн арга хэмжээнд нийт 800 мянга гаруй сурагч, эцэг эх, багш нар оролцсон.
  • Сурагчдын оролцоотой 987 сайн дурын ажил зохион байгуулсан
  • 54 мянган сурагч Монгол Улсын төрийн далбаа мандуулах, буулгах ёслолд оролцсон байна

“Эх оронч сурагч” хөтөлбөр нь сурагчдын оролцоонд тулгуурласан, эх оронч хүмүүжил олгох бодит үр дүнтэй санаачилга болж, жилээс жилд цар хүрээгээ тэлсээр байна. 2026 онд уг хөтөлбөрийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлж, хүүхэд, залуучуудын эх оронч үзэл, үнэт зүйлс, бие биенээ хүндэтгэн харилцдаг зан төлөв, ухамсрыг төлөвшүүлэхэд анхаарахаар төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ялалтын баярын үеэр ОХУ “Эвлэрэл”, Украин “Чимээгүй горим” зарлав

Ялалтын баяр тэмдэглэх хүрээнд эвлэрэл зарлаж байгаагаа ОХУ-ын Батлан...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 134.4 мянган тонн нүүрс арилжжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 05 дугаар сарын 04-ний...

Андрей Бабиш: Зеленьский энх тайван тогтоох сонирхолтой байгаа ч түүнд зуучлагч хэрэгтэй

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський энх тайван тогтоох сонирхолтой байгаа...