Monday, August 10, 2026

Трамп: Хэлэлцээний үр дүнгээс хамаарч цохилт өгөх эсэхээ шийднэ

Date:

Иранд дахин цохилт өгөх шийдвэр нь АНУ, Ираны хоорондын хэлэлцээ хэрхэн өрнөхөөс хамаарна гэж Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.

АНУ Иранд дахин цохилт өгөх эсэх талаар сэтгүүлч түүнээс асуухад “Үйл явдал хэрхэн өрнөхөөс хамаарна. Тэд (Ираны эрх баригчид) урт зам тууллаа. Гэхдээ тэд цаашлаад шаардлагатай хэмжээний урт зам туулах уу үгүй юу гэдэг асуулт урган гарна. Одоогийн байдлаар бол тэд цөмийн зэвсэгтэй болохгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй бол хэзээ ч тохиролцоонд хүрэхгүй” хэмээн хариулсан байна.

Энд дуулгахад, АНУ, Израил хамтран 02 дугаар сарын 28-ны өдөр Иран руу цохилт өгснөөр өнөөгийн хямрал үүссэн. Үүний улмаас АНУ, Израилын цохилтод өртөн Ираны 2275 хүн амиа алджээ. Сөргөлдөгч талууд 04 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцээ хийсэн ч санал зөрөлдсөний улмаас сөргөлдөөнийг урт хугацаанд зохицуулах тал дээр зөвшилцөлд хүрч чадаагүй юм.

Эх сурвалж: Euronews

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

COP17-ын Харилцаа холбоо хариуцсан дэд хороо ажлаа НҮБ-ын талд хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ

ЦХИХХ-ын сайд Ч.Номин өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын...

Эко инновац ба ашиг сонирхлын зөрчил

Дэлхийн эдийн засгийн бодлого тэр чигээрээ ногоорч байна. Уур...

“Чингис хааны тайлга, тахилга” эрдэм шинжилгээний хурал боллоо

Эзэн Богд Чингис хааны тайлга, тахилыг уламжлал нь түүний...