Saturday, June 20, 2026

Хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бараа, бүтээгдэхүүний экспортыг дэмжих арга хэмжээний тухай Засгийн газрын тогтооол батлагдлаа

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бараа бүтээгдэхүүний экспортыг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол батлагдлаа. Энэхүү тогтоолоор хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бараа бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор зарим баримт бичгийн бүрдүүлэлтийн давхардлыг арилгах, хөнгөвчлөхөд чиглэсэн тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгажээ.

Тухайлбал, экспортлох эрх бүхий үйлдвэр, аж ахуйн нэгжид мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн үзлэг, хянан магадалгааг эрсдэлийн үнэлгээнд суурилан хийх, шаардлагагүй давхардлыг арилгах, бодлогын гэрээ хийхгүй, шаардлагатай мэдээллийг бүртгэхэд чиглэсэн арга хэмжээ авч ажиллах, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хуульд заагаагүй тохиолдолд татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт шаардахгүй байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгав.

Мөн импортлогч улс орнуудын хорио цээр, эрүүл ахуйн шаардлагын талаарх мэдээллийг тогтмол хүлээн авч, экспортлогч иргэн, аж ахуйн нэгжийг бодит мэдээллээр ханган, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын тогтоолоор үүрэг болгов.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Засгийн газрын гишүүдэд хийсэн танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бараа бүтээгдэхүүний экспортыг дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор шаардлагагүй баримт бичиг, гэрчилгээ, давхардсан хяналт шалгалтыг хөнгөвчлөх чиглэлээр энэхүү тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг онцолжээ. Тэрбээр энэхүү тогтоолыг хэрэгжүүлснээр экспортын үйл ажиллагаа илүү хялбар, шуурхай болж, аж ахуйн нэгжүүдийн зардал буурч, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэн, олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадвар сайжрах ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд экспортын орлогыг дэмжих нь валютын ханшийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг хангах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх ерөнхий хяналтын сонсгол болно

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос...

Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Нийцэл, дүрэм, стандартын нэгжийн захирал...

Володимир Зеленський: Украин шатаж байгаа бол танай Москва ч шатна

Пүрэв гарагт Украины Зэвсэгт хүчин сүүлийн хоёр жилийн хугацаанд...

Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсчээ

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зам тээврийн ослыг бууруулах, гэмт...