Friday, April 24, 2026

НИТХ-ын салбар хороодоор нийслэлд хэрэгжүүлж буй 16 мега төслийн хэрэгжилтийг хэлэлцжээ

Date:

Нийслэлийн хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй 16 томоохон бүтээн байгуулалтын төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын салбар хороод болон намын бүлгүүдийн хуралдаанаар үе шаттайгаар хэлэлцлээ.

Тухайлбал, НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан, Ногоон хөгжлийн хороо, Бүсчилсэн хөгжлийн хороо, Засаглал, эрх зүйн хороо, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хурлуудаар тус төслүүдийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудал, цаашдын төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал солилцсон байна. Мөн НИТХ дахь улс төрийн намын бүлгүүд болох АН болон МАН-ын бүлгийн хуралдаанаар дээрх төслүүдийг хэлэлцэн, бодлогын уялдаа холбоог хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр төслүүдийн үр ашиг, нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх ач холбогдол, санхүүжилт болон хэрэгжилтийн талаар төлөөлөгчид онцолсон байна.

Төслүүдийн явцыг тоймлон мэдээлье.

1. Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 70 орчим хувьтай байна. Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж, хүнд даацын ган татлагууд төслийн талбайд бүрэн ирсэн, кабель болон зорчигч тээврийн кабинуудад ашиглах тоног төхөөрөмжийг Бүгд Найрамдах Франц Улсаас импортолсон. Одоогийн байдлаар хоёр буудал болон гаражийн барилга, буудлын заслын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Ирэх 7 хоногт кабелийг тулгуур багануудад агаарт сүвлэх, нарийн тохиргоо хийх ажлыг эхэлнэ.

2. Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг энэ 7 хоногт /2026.04.22/ зөөвөрлөж эхэллээ. Талбайгаас нэг сая куб.метр үнс зөөх бөгөөд 45 хоногийн дотор үнс зөөвөрлөх ажлыг хийж дуусгахаар төлөвлөсөн. Үнсийг морингийн даваанд зөвшөөрөгдсөн газарт буулгана. Үнс зөөх ажил дууссаны дараа хөрсний тэгшилгээ хийж, дараа нь суурийн ажлууд явагдах бөгөөд 2026 онд төслийн суурийг цутгаж дуусгахаар төлөвлөжээ.

3. “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын ажил 25 хувьтай үргэлжилж байна. Одоогийн байдлаар төслийн талбайд 129 техник, машин механизм, 1723 инженер, мэргэжилтнүүд ажиллаж байна. Төсөл нь дөрвөн багцын хүрээнд хэрэгжихээс нэгдүгээр багц болох орон сууцны барилга угсралт 7 орчим хувьтай байна. Хоёрдугаар багц болох барилга угсралтын ажил 9 орчим хувьтай, зоорийн давхрын ажил 90 гаруй хувьтай байна. Гуравдугаар багцад багцын ажлын суурийн ухалт 80 орчим хувьтай байна. Дөрөвдүгээр багцын барилга угсралт 6 орчим хувьтай үргэлжилж байна.

4. Хүннү хотын бүтээн байгуулалтын суурь ажил болох цахилгаан эрчим хүчний хангамжийг шийдэх хүрээнд 220/110-ын КВт-ын хүчин чадалтай Сэргэлэн дэд станцын ажлыг хэрэгжүүлж, бүтээн байгуулалт 95 хувьтай байна. Мөн Хүннү дэд станцын бүтээн байгуулалт 84 хувьтай хэрэгжиж буй бөгөөд энэ онд дуусгахаар төлөвлөсөн. Үерийн хамгаалалтын дөрвөн сувгийн ажлыг эхлүүлсэн бөгөөд нийт ажил 82 хувьтайгаас гадна тус хотод 127,4 км автозам барихаар төлөвлөснөөс авто замын зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна. Төслийн цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 26 хувьтай явагдаж байна.

5. Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь нийт 539 га талбайд үйл ажиллагаа явуулах бөгөөд Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан, дэд бүтцийн бэлтгэл ажил бүрэн хийгдсэн. Паркийг эрчим хүчээр хангах 24 МВт-ын “Дулааны цахилгаан станц”-ын төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгүүлэн, БОУАӨЯ-ны мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн. Төсөл гүйцэтгэгч компанийн инженерийн техникийн багтай зураг тодруулга хийх ажил явагдаж байна.

6. “Улаанбаатар трам” төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусссан. Төслийн хоёрдугаар шугам буюу Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлд байгуулах төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендэрийн материалыг зарласан бөгөөд 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нээхээр төлөвлөсөн. Төслийн нийт төсөв 1.2 их наяд төгрөг бөгөөд 2026 онд санхүүжих дүн 325 тэрбум төгрөг байна. Тендер нь EPC (Engineering, Procurement, Construction) нөхцөлтэй. Гүйцэтгэгч нарийвчилсан зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж, материалын худалдан авалт хийх, барилга угсралтын ажлыг бүрэн хариуцна.

7. Нэгдүгээр тойрог зам төслийн хувьд, ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууссан, Зураг төсөл, худалдан авалт, худалдан авалт, зам, замын байгууламжийн барилга угсралтын ажил санхүүжилтийн /EPC+F/ тендэрийг 2026 оны 4 дүгээр сарын 02-нд нээсэн бөгөөд 4 оролцогч санал ирүүлснийг хянан үзэж, үнэлж байна.

8. Тусгай замын автобус BRT төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил дуусч байна. Ажлын явцын хувьд, Эрх шилжүүлэх захирамжийн дагуу төслийн нарийвчилсан ажлын зураг төсөл, барилгын хяналт болон нарийвчилсан үйл ажиллагааны төлөвлөлтийн үнэлгээний хороо тус тус байгуулагдсан. Төслийн зээлийн санхүүжилт баталгаажсан.

9. Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Төслийн зураг төсөл, төвсийг боловсруулах, барих ашиглах, шилжүүлэх төрлийн урьдчилсан шалгаруулалтын сонгон шалгаруулалтыг 4 дүгээр сарын 16-нд нээж, 2 оролцогч санал ирүүлээд байна.

10. Лаг шатаах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Тендэрийн сонгон шалгаруулалтыг зарлахаар бэлтгэж байгаа бөгөөд НЗД-ын захирамжаар Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдан нарийвчилсан судалгааг эхлүүлсэн.

11. Баянхошуу орон сууцжуулах төслийн хувьд, 426 айлын 13 блок барилга барихаас ажлын явц 60 хувьтай хэрэгжиж байна. Эхний ээлжинд 110 айлын 4 блок орон сууцыг 2025 онд ашиглалтад оруулж, Улсын комисст хүлээлгэн өгсөн.

12. Шархад дэд төвийн хувьд, 10 блок 338 айлын барилга барихаас ажлын явц 75 хувьтай байна.

13. Ханын материал орон сууцжуулах төсөл нь нийт 20.7га та талбай бүхий 3000 айлын орон сууцнаас бүрдэнэ. Нийт 213 нэгж талбар чөлөөлөхөөс 210-ыг чөлөөлсөн. Төслийн эх загвар зураг эцэслэн батлагдсан, ажлын зураг төсөл 95 хувьтай байна. Барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна.

14. Туул усан цогцолбор төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна. Төсөл хэрэгжсэнээр 50-100 сая м/куб ус хуримтлуулах хүчин чадал бүхий усан сан байгуулагдана.

15. Хөрсний ус үерийн хамгаалалт төслийн хүрээнд эхний ээлжинд нэн шаардлагатай 9 байршилд үерийн хамгаалалтын суваг, борооны усны шугам, үерийн хамгаалалтын далан бүхий нийт 92.696 км байгууламжийг шинээр барих төслийг 2026-2033 оны хооронд хэрэгжүүлнэ. Төслийн нэгдүгээр багцын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын гүйцэгтгэгчийн тендерийг 2025 оны зургаадугаар сард зарлаж, “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ шалгаран гүйцэтгэж байна. Мөн Байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээг БИ ЖИ ЭМ ХХК 2025 оны 8 дугаар сараас боловсруулж эхэлсэн бөгөөд гүйцэтгэлийн явц 90 орчим хувьтай явагдаж байна.

16. “Олон түвшний уулзвар” төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийг таван байршилд хэрэгжүүлнэ. Баянзүрх дүүрэг, Офицеруудын уулзвар, ХУД – МИТС-ийн уулзвар, СХД – Моносын уулзвар, ХУД – Наадамчдын зам дээрх явган хүний гүүрэн байгууламж, БЗД – Нарт хотхоны зүүн талд байрлах үерийн далан дээрх гүүрэн байгууламжууд юм. Төслийн ТЭЗҮ-ийг Хот төлөвлөлт, судалгааны институт боловсруулж дууссан. Мөн ажлын зураг батлагдсан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Эрдагон: ОХУ, Украины хэлэлцээг үргэлжлүүлэхээр ажиллаж байна

Израил, АНУ Ираны эсрэг дайн эхлүүлсний дараа бараг зогсонги...

ОХУ-ын G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьжээ

G20-ийн дээд хэмжээний уулзалтад өндөр түвшинд оролцох албан ёсны...

Түлш, шатахууны үнэ өсөхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд...

ИТХ-ын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болох хуулиийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг...