Wednesday, April 22, 2026

МЭЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо

Date:

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат тушаал гаргаж Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгчээр Хөхөөгийн Алтангэрэлийг томилсон. Үүнтэй холбогдуулан МЭЕГ-ын удирдлагуудад тодорхой үүрэг, даалгавар өглөө.

Тухайлбал, Хөдөө аж ахуйн салбарын бодит өсөлт, махны экспортод мал эмнэлгийн салбар тээг болж байна. Чанаргүй вакцин, системийн уналт, хүнд суртлаас авхуулаад олон хүчин зүйл нөлөөлж буй. Тиймээс тээг саад хийх биш түшиж босгодог экспортыг дэмжих бодлогыг хүрээнд ажлаа явуулах учиртайг онцолж малын халдварт өвчний тархалтыг яаралтай таслан зогсоох, мал эмнэлгийн байгууллагын тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох талаар дунд хугацааны баримт бичгийн төсөл боловсруулж танилцуулах, бизнес эрхлэгчдэд экспортын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хүнд суртал, авлигаас ангид түргэн шуурхай болгоход анхаарч ажиллах үүрэг өглөө.

Х.Алтангэрэл нь 1975 онд Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, ам бүл 4, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй. Тэрээр 1993 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нэгдүгээр 10 жилийн дунд сургуулийг, 1998 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг, 1998-2000 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн магистрантурыг, 2009 онд Япон Улсын Обихирогийн Мал эмнэлгийн их сургуулийн докторантурыг тус тус төгссөн. 2000 онд Мал эмнэлгийн ухааны магистрын (Ms), 2009 онд Мал эмнэлгийн ухааны доктор (Ph.D)-ын зэргийг тус тус хамгаалжээ.

Х.Алтангэрэл нь хөдөө аж ахуйн салбарт тасралтгүйгээр 28 жил ажиллаж байгаа бөгөөд 1998–2000 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн факультетийн Дотор өвчин – эм судлалын тэнхимд туслах багшаар, 2000-2002 онд Мал эмнэлгийн хүрээлэнгийн эм хор судлалын лабораторид эрдэм шинжилгээний дэд ажилтнаар,  2002-2006 онд Улсын мал эмнэлгийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мал эмнэлэг, үржлийн газар мэргэжилтнээр, ХХААЯ-ны мал эмнэлгийн газар, 2011-2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мал эмнэлэг, үржлийн газарт мэргэжилтнээр, 2012-2016 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мал аж ахуйн салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2016 оноос одоог хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын мал эмнэлгийн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах шинжээчээр тус тус ажилласан байна.

Ажиллах хугацаандаа Малын зарим дотно шимэгчийн эсрэг ургамлын гаралтай эм бэлдмэлийн судалгаа, “Долгионтсон гишүүний гастропротектор, иммунотроп үйлчлэлийн судалгаа”, “Эмийн ба хорт ургамалтай танилцах” сургалтын хээрийн дадлагыг удирдан хийлгэн оюутнуудад эмийн ургамал таних, эмийн түүхий эд бэлтгэх зэрэг ажлыг гардан зохион байгуулах, Монгол оронд ургадаг мал, амьтны гадна, дотно шимэгчдийн эсрэг хэрэглэдэг эмийн ургамлууд ялангуяа дотно шимэгчдийн эсрэг нөлөөлдөг ургамлуудыг овог, төрөл зүйлээр нь ангилан тогтоож, тэдгээрээс 2-оос доошгүй зүйлийг сонгон судалж, эм бэлдмэл хийж, хонины зарим төрлийн стронгилятын үед эмчилгээнд хэрэглэж үр дүнг илрүүлэх судалгаа, өөрийн орны үхэр сүрэгт бабезиоз өвчнийг молекулын аргаар оношлох судалгаа болон малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, лабораторийн оношлогоо, шинжилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээнд шаардагдах зардлыг төлөвлөх, гоц халдварт, халдварт, паразиттах өвчний мэдээ судалгааг гарган, түүнд дүн шинжилгээ, дүгнэлт хийх ажлыг үр дүнтэй тооцон хэрэгжүүлэх, өөрийн орны нутагт дэвсгэрт 2001, 2002, 2005 онд гарсан хил дамжин халдварладаг гоц халдварт шүлхий өвчний голомтыг устгах, тэмцэх арга хэмжээг удирдан зохион байгуулах зэрэг ажлыг биечлэн гүйцэтгэж, энэ чиглэлээр мал эмнэлгийн мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэх, судалгааны ажил гүйцэтгэх, удирдах, судалгааны арга зүйг эзэмшүүлэх зэрэг мал эмнэлгийн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, сургалтын ажлууд дээр хичээл зүтгэл гарган ажиллажээ.

Мөн  ажиллах хугацаандаа эрдэм шинжилгээний 15 өгүүллэг, 3 судалгааны нэг сэдэвт бүтээл туурвин, шинэ бүтээл, оновчтой саналын 1 патентийн гэрчилгээг Оюуны өмчийн газраас авсан.  Үүнчлэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг дагалдан гарах захиргааны хэм хэмжээ тогтоох 24 журам, 6 заавар, 3 стандарт, 1 дүрэм, 1 шаардлага, 2 тууврын замын чиглэл, 5 жагсаалт, 7 төлөвлөгөө, 2 загвар хуудас, 67 халдварт, гоц халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх заавруудын төслүүдийг шинээр болон шинэчлэн боловсруулах, “Малын эмийн үлдэгдлийг хянах” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулан, батлуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хилээр 417 грамм метамфетамин хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоожээ

Гаалийн байгууллага, тагнуул, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2026...

Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зам, тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо...

Нийт нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ

Бэлчээрийн ургамлын ургалтын нөхцөл байдлын талаар 2026 оны дөрөвдүгээр...