Saturday, September 19, 2026

“Чингис хаан” үндэсний баялгийн сангийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

Date:

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр амжилттай зохион байгуулагдаж, компанийн 2025 оны үйл ажиллагаа, санхүүгийн үр дүн, засаглалын хэрэгжилтийг хэлэлцэн дүгнэжээ.

Хурлаар “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, батлагдсан төсвийн гүйцэтгэл, гүйцэтгэх захирлын ажлын гүйцэтгэл, гэрээний хэрэгжилтийн явцыг тус тус хэлэлцэж, өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүнг “Хангалттай” гэж үнэлсэн байна.

Хурлыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн нэгдсэн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Зоригтбат даргалж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хууль, хүний нөөцийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Лхамжав, “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн болон холбогдох албаны удирдлагууд оролцжээ.

Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан болон цаашдын үйл ажиллагааны чиглэлийг танилцуулсан аж. Тэрбээр тайлант хугацаанд компанийн үйл ажиллагааг төлөвшүүлэх, Үндэсний баялгийн сантай холбоотой хөрөнгө удирдлагын олон улсын туршлага, институтийн зохион байгуулалтын жишиг, мэргэжлийн менежментийн бэлтгэлтэй холбоотой харьцуулсан судалгаа, шинжилгээний ажлыг хийж, холбогдох түвшний хэлэлцүүлэг, шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээлэл, техникийн оролцоогоор дэмжлэг үзүүлэн ажилласныг танилцуулжээ. Мөн энэ хүрээнд олон улсын баялгийн сангууд, мэргэжлийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож, туршлага солилцох хамтын ажиллагааны суурийг бэхжүүлсэн талаар танилцуулсан байна.

Түүнчлэн 2025 онд стратегийн ач холбогдол бүхий ордуудтай холбоотой зарим хэлэлцээ, тооцоо, үнэлгээний ажилд мэргэжлийн болон техникийн түвшний дэмжлэг үзүүлэн ажилласан бөгөөд цаашид ч хууль, эрх зүйн хүрээнд хамаарах асуудлаар аналитик үндэслэл, тооцоолол, харьцуулсан мэдээллээр дэмжлэг үзүүлж, анхаарч ажиллахаа онцолжээ.

Хурлын төгсгөлд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн нэгдсэн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Зоригтбат компанийн 2025 оны үйл ажиллагааны үр дүнг “Хангалттай” гэж дүгнэснийг танилцуулж, цаашид мэргэжлийн хөрөнгө удирдлагын бэлтгэл, институтийн чадавх, олон улсын сайн туршлага судлах, харьцуулан нутагшуулах чиглэлээр идэвх санаачилгатай ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ. Мөн стратегийн ордын асуудлаарх хэлэлцээ, шийдвэр гаргалтад шаардлагатай техникийн дэмжлэг үзүүлж буй нь компанийн гүйцэтгэж буй ач холбогдолтой ажлын нэг болохыг онцлон тэмдэглэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

Сонгинохайрхан дүүргийн нутагт нүүрсхүчилийн хийн ялгарал багатай, уур амьсгалын...

С.Бямбацогт: УИХ-ын гишүүд ирц, оролцоо өндөр, идэвх санаачилгатай байж эрүүл мэтгэлцээний зарчмаар асуудлыг шийдэх ёстой

УИХ-ын дарга С.Бямбацогт хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал бүрийн ард...

“Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрт элсэгчдэд батламж гардууллаа

“Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан (2+2) тэтгэлэгт хөтөлбөрийн тэтгэлэгт...

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал...