Thursday, October 8, 2026

“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулга орон даяар эхэллээ

Date:

Засгийн газраас зохион байгуулж байгаа “Монгол хүн баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулга өнөөдөр орон даяар эхэлж байна. Зөвлөлдөх санал асуулга хоёр үе шаттай зохион байгуулагдах бөгөөд өнөөдөр эхэлж байгаа эхний шатны санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэн оролцоно. Үүний 740 нь нийслэлийн, 830 нь хөдөө орон нутгийн иргэд байх юм. Үндэсний статистикийн хорооноос олон улсын стандартын дагуу боловсруулсан арга зүйгээр санал асуулгыг зохион байгуулж буй аж.     

Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шат буюу Зөвлөлдөх уулзалт дөрөвдүгээр сарын 11,12-ны өдрүүдэд Төрийн ордонд болно. Энэхүү уулзалтад нэгдүгээр шатны санал асуулгад оролцогчдоос сонгогдсон 800 хүн оролцоно. “Монгол хүн баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгаас зөвлөмж гаргаж Засгийн газарт хүргүүлэх юм.

“Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлаар иргэдтэй зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...