Monday, June 29, 2026

Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар дотоод, гадаадын 7 ААН, консерциум санал ирүүлжээ

Date:

УИХ-ын 2025 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газраас Тавантолгой бүлэг ордын Бортээгийн хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж хамтран ажиллах төслийг Монгол Улсад анх удаа олон нийтэд нээлттэй, ил тод сонгон шалгаруулалтын зарчмаар хэрэгжүүлж эхэллээ.

Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн дотоод, гадаадын нийт 7 аж ахуйн нэгж, консорциум саналаа ирүүлсэн. Сонгон шалгаруулалтыг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зарлаж, материалыг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13:00 цаг хүртэл хүлээн авч, нээлтийн хурлыг мөн өдөр 14:00 цагт оролцогч бүх талуудын төлөөллийг байлцуулан ил тод зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газар төслийн нийт хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх зарчмыг баримталж байгаа бөгөөд Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг ирүүлсэн саналуудыг санхүү, эдийн засгийн өгөөж, төсөл хэрэгжүүлсэн туршлага, ордыг цогцоор хөгжүүлэх төлөвлөгөө зэрэг шалгуур үзүүлэлтээр харьцуулан үнэлж, хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалтын шийдлийг Засгийн газарт танилцуулах юм. Энэхүү төсөл нь Монгол Улсад уул уурхайн томоохон ордыг анх удаа нээлттэй өрсөлдөөн, ил тод шалгаруулалтаар эдийн засгийн эргэлтэд оруулж буй жишиг загвар болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...

Дональд Трамп Европын орнуудад 100 хувийн хариу татвар ногдуулна гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-нд олон нийтийн...