Tuesday, March 17, 2026

Трамп АНУ Ираны 7000 байнд цохилт өгсөн гэжээ

Date:

АНУ, Израил Ираны эсрэг хамтарсан цэргийн ажиллагааг хоёрдугаар сарын 28-ны өдөр эхлүүлсэн. Энэ өдрөөс хойш АНУ Иран дахь 7000 байд цохилт өгч, олон хөлөг онгоц живүүлсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн байна. Тэр дундаа, дрон, пуужин үйлдвэрлэдэг Ираны гурван үйлдвэрт даваа гарагт цохилт өгсөн гэж тэр бээр онцолжээ.

“Ираны дэглэмээс ирж буй аюул заналыг устгахад чиглэгдсэн манай хүчирхэг цэргийн ажиллагаа сүүлийн өдрүүдэд бүрэн хүчээрээ үргэлжиллээ. Тэднийг газрын хөрснөөс арчсан. Агаарын цэргийн хүчин, Тэнгисийн цэргийн хүчнийг нь устгаж, олон хөлөг онгоц живүүллээ. Агаараас эсэргүүцэн хамгаалах системийг нь ч устгаж, тэдгээрийн удирдагчдыг хөнөөсөн” хэмээн Доналд Трамп мэдэгдсэн байна.

Түүнчлэн тэр бээр Ормузын хоолойд хөлөг онгоц аюулгүй нэвтрэх нөхцөлийг хангах уриалгад хариу өгөхгүй удаж байгаа гэж холбоотнуудаа шүүмжилсэн байна.

“Хэдийнэ 40 жил бид та нарыг хамгаалж байна. Гэтэл та нар оролцохыг хүсэхгүй хэвээр л. Бусад орнуудыг бидэнтэй нэгдэхийг би дахин уриалж байна, нэн даруй нэгдэх хэрэгтэй” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг тэгш, шударга болгох асуудлыг хэлэлцжээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Зөвлөлдөн шийдье” зөвлөлийн ажлын...

Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр нээлтээ хийлээ

Монгол Улсад хаягдал ус дахин боловсруулах томоохон хэмжээний үйлдвэрийг...

Аббас Арагчи: Ормузын хоолойгоор хөлөг онгоцуудыг аюулгүй нэвтрүүлэх талаар улс орнуудтай хэлэлцэхэд бэлэн

Стратегийн чухал ач холбогдолтой зам болох Ормузын хоолойгоор хөлөг...