Monday, June 29, 2026

Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг тэгш, шударга болгох асуудлыг хэлэлцжээ

Date:

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Зөвлөлдөн шийдье” зөвлөлийн ажлын албанаас “Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгуулжээ. Хуралд эдийн засаг, санхүүгийн мэргэшсэн зөвлөх, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.  

Засгийн газар байгалийн нөөц, баялгаа улс орон, иргэдийнхээ эрх ашигт нийцүүлэн тэгш, шударгаар хүртээж, үр дүнг нь бодитоор харуулах зорилтын хүрээнд Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх, үр өгөөжийг нь тэгш, шударга хуваарилах, оновчтой зарцуулах зэрэг асуудлыг бодлогын түвшинд дахин авч үзэх шаардлагатай гэж үзжээ.

Өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд оролцсон эрдэмтэн, судлаачид Үндэсний баялгийн санд төвлөрсөн баялгийн үр өгөөжийг өнөө болон ирээдүйн иргэддээ тэгш, шударга хүртээх зарчмыг бодитоор хэрэгжүүлэх ёстой гэдэг байр суурь илэрхийлжээ. Учир нь Үндэсний баялгийн сангийн тухай хуульд зааснаар төрөлжсөн сангуудын зарцуулалтыг 2030 он хүртэл царцаасан нь иргэд ойрын таван жил газрын хэвлийн баялгийн өгөөжийг хүртэх боломжийг хязгаарлаж байна гэж үзэж байгаа аж.

Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн хөрөнгийг зөвхөн эрүүл мэнд, боловсрол, орон сууц, ипотекийн санхүүжилтийн зориулалтаар зарцуулахаар зохицуулсан нь бодит хэрэгцээтэй нийцэж байна уу гэдгийг ч эргэж харах шаардлагатай гэдэг санааг эрдэм шинжилгээний хурлын үеэр хөнджээ.

2025 оны эцсийн байдлаар Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангууд болох Ирээдүй өв санд 5.7 их наяд төгрөг, Хуримтлалын санд 1.1 их наяд төгрөг төвлөрөөд байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...

Дональд Трамп Европын орнуудад 100 хувийн хариу татвар ногдуулна гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-нд олон нийтийн...