Tuesday, October 27, 2026

Володимир Зеленський: Энхийн хэлэлцээний дараагийн шатанд бэлэн

Date:

Украин улс ОХУ-ын түрэмгийллийг зогсоох гурван талт энхийн хэлэлцээний дараагийн шатанд бэлэн гэж Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгджээ. Гэхдээ АНУ, ОХУ хоёр хэзээ, хаана уулзахаа шийдэх ёстой гэж ням гарагт хийсэн мэдэгдэлдээ тэр бээр онцолсон байна.

Зеленськийн өгүүлснээр, ирэх долоо хоногт АНУ-ын нутаг дэвсгэрт уулзах саналыг Америкийн тал тавьсан ч ОХУ-ын төлөөлөгчид уулзалт болох газрыг зөвшөөрөөгүй аж.

“Бид Америкийн талаас хариу хүлээж байна. Эсвэл тэд уулзах газрыг өөрчилнө, эсвэл оросууд хүлээн зөвшөөрөх ёстой. Гурван талт уулзалт болоосой гэж бид хүсэж байна” хэмээн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгджээ.

Гурван талт энхий хэлэлцээ энэ оны эхээр Арабын Нэгдсэн Эмират Улсад болж байсан ч хоёрдугаар сарын сүүлээр Иран, АНУ-ын хооронд сөргөлдөөн үүссэнээр хэлэлцээний явц зогсонги байдалд орсон юм.

Ираны хариу цохилтын улмаас сөргөлдөөн Ойрх Дорнод даяар тархсан нь Украины эсрэг ОХУ-ын дайнаас дэлхий нийтийн анхаарлыг холдуулж байна гэж Ерөнхийлөгч Володимир Зеленський үзэж байгаа аж.

Эх сурвалж: Euronews

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Д.Билгүүн: Баялгаа өнөөдөр хуваагаад дуусгах биш, хамтдаа өсгөж байж улам их өгөөж хүртэнэ

Монголчууд баялгаа хуримтлуулдаг тогтолцоотой болоод хоёр жил болж байна....

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа

Улаанбаатар, Хөх хот ах дүү хотын найрамдалт харилцаа тогтоосны...

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...