Monday, June 29, 2026

Аббас Арагчи: Ормузын хоолойгоор хөлөг онгоцуудыг аюулгүй нэвтрүүлэх талаар улс орнуудтай хэлэлцэхэд бэлэн

Date:

Стратегийн чухал ач холбогдолтой зам болох Ормузын хоолойгоор хөлөг онгоцуудыг аюулгүй нэвтрүүлэх асуудлыг бусад улс орнуудтай хэлэлцэхэд бэлэн гэж Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи мэдэгджээ.

Тэр бээр CBS агентлагт ярилцлага өгөхдөө “Ираны тал хөлөг онгоцууд руу довтолсны дараа хөдөлгөөн бараг бүрэн зогссон Ормузын хоолойгоор хөлөг онгоцыг аюулгүй нэвтрүүлэх талаар хэлэлцэхийг хүсэж буй орнуудад Иран нээлттэй” хэмээсэн байна.

Арагчи тодорхой улс орныг нэрлээгүй ч Ормузын хоолойгоор аюулгүй нэвтрэхийг хангах хүсэлт гаргасан хэд хэдэн орон байгаа хэмээжээ.

Түүний энэ ярилцлагын дараа Энэтхэг улс Ирантай холбогдож хэлэлцээр хийсэн талаарх мэдээлэл гарсан юм. Тодруулбал, БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Субраманьям Жаишанкар шингэрүүлсэн хий тээвэрлэсэн Энэтхэгийн хоёр хөлөг онгоцыг Ормузын хоолойгоор нэвтрүүлэх талаар Ирантай тохиролцжээ.

Энэтхэг улс шингэрүүлсэн хийн хэрэгцээний 60 хувийг импортолж авдаг бөгөөд үүний 90 хувийг Персийн булангийн орнуудаас нийлүүлдэг аж.

Эх сурвалж: CBS, BBC

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...

Дональд Трамп Европын орнуудад 100 хувийн хариу татвар ногдуулна гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-нд олон нийтийн...