Monday, June 29, 2026

“Алтаргана-2026” 16 дахь удаагийн наадмыг зохион байгуулах хуралдаан Улаан-Үд хотод болжээ

Date:

Буриад үндэсний “Алтаргана-2026” 16 дахь удаагийн олон улсын их баяр наадмыг зохион байгуулах хорооны II хуралдаан ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Засгийн газрын ордонд өчигдөр болжээ. Хуралдаанд ОХУ-ын хязгаар нутгуудын Засгийн газар, бүс нутгуудын Амбан захирагч, захирагчдын алба, Монгол Улс, БНХАУ-ын Шинэхээн болон Хөлөнбуйрын буриад зоны бүс нутгийн олон нийтийн байгууллагын төлөөллүүд оролцжээ.

Монголын талаас, Улаан-Үд хот дахь Ерөнхий консулын газрын дэд консул Чимэдийн Батбилэг тэргүүлж Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ш.Жавхлан, Батширээт сумын Засаг дарга Б.Алтангэрэл, “Хан Хэнтэйн буриад ард зон” ТББ-ын тэргүүн Л.Дашням, Дадал сумын ИТХ-ын төлөөлөгч, “Эрдэнэт” ТӨҮГ-ын “Уурхайчин” урлаг соёлын цогцолборын дарга Б.Баттулга, “Буриад соёлын өвийг хөгжүүлэх сан” ТББ-ын тэргүүн С.Билэгсайхан, “Амин тоонто” ТББ-ын тэргүүн Ариунбат зэрэг буриад зон олны төлөөлөл оролцсон байна.

Хуралдааныг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын тэргүүн, Засгийн газрын тэргүүн Алексей Самбуевич Цыденов удирдан явуулж, Бүгд Найрамдах Буриад улсын Ардын Их Хурлын дарга Владимир Анатольевич Павлов, Соёлын хөгжлийн Бүх буриадын Нийгэмлэгийн ерөнхийлөгч Чимит Валерьевич Бальжинимаев, ОХУ, Эрхүү мужийн Засгийн газрын Дэд Тэргүүн Андрей Владимирович Южаков нар төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж хэлэлцүүлэгт оролцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...

Дональд Трамп Европын орнуудад 100 хувийн хариу татвар ногдуулна гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-нд олон нийтийн...