Saturday, August 29, 2026

Иранд 3.2 сая хүн дотооддоо дүрвэжээ

Date:

Ойрх Дорнодын мөргөлдөөн хурцадсанаас хойш Афганистан, Иран, Ливан, Пакистанд 4.1 сая гаруй хүн дотооддоо дүрвэсэн бөгөөд ойролцоогоор 117,000 хүн орогнол хүсэн бусад улс руу дүрвэсэн гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын (UNHCR) хамгийн сүүлийн үеийн мэдээнд тэмдэглэжээ. Энэ талаар гуравдугаар сарын 12-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик ээлжит хэвлэлийн бага хурал дээр онцолсон байна.

Зөвхөн Иранд л гэхэд мөргөлдөөний улмаас 600,000-1 сая орчим гэр бүл буюу нийт 3.2 сая орчим хүн дотооддоо дүрвэсэн болохыг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар онцолсон байна. Эдгээр хүмүүсийн ихэнх нь нийслэл Тегеран болон бусад томоохон хотуудаас тус улсын хойд бүс нутаг, хөдөө орон нутаг руу дүрвэж байна.

Мөргөлдөөнд оролцогч талууд энгийн иргэдийг хамгаалах, хүмүүнлэгийн тусламжийг саадгүй байлгах, олон улсын үүргийн дагуу аюулгүй байдлыг эрэлхийлж буй хүмүүст хилээ нээлттэй байлгах ёстой гэж тус газар мөн онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Эдийн засгийн...

Хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангана

Засгийн газрын хуралдаанд Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн...

Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов 

Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн малын түүхий сүү...