Monday, June 29, 2026

Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто”-д тавьсан шаардлагыг олон улсын томооохон агентлагууд онцолжээ

Date:

Ерөнхий сайд Г.Занданшатар даваа гарагт “Рио Тинто” компанийн төлөөлөлтэй уулзах үеэрээ “Оюу Толгой” төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх, хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах, менежментийн төлбөрийг бууруулах, улмаар 2030 оноос “Оюу Толгой” ХХК менежментийн хувьд бие даан ажиллах, Монгол Улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах, “Онтрэ” компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдох зарчимд нийцүүлэх зэрэг тодорхой шаардлагуудыг “Рио Тинто”-д тавьж байгаагаа дахин нотлон мэдэгдсэн.

Монгол Улсын Ерөнхий сайдын “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кэйти Жаксонтой хийсэн уулзалт олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн агентлагуудын анхааралд өртжээ. Тухайлбал, “Financial times”, “Reuters”, “Bloomberg”, “Wall street journal” зэрэг агентлагууд дээрх уулзалтаар хөндөгдсөн Оюу Толгой төсөлд Монгол Улсын эрх ашигт хангуулах, харилцан ашигтай байх талаарх хатуу шаардлагуудыг онцлон мэдээлсэн байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...

Дональд Трамп Европын орнуудад 100 хувийн хариу татвар ногдуулна гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-нд олон нийтийн...