Monday, March 9, 2026

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ

Date:

“Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлаар иргэдтэй зөвлөлдөх санал асуулгыг  2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. 

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зөвлөлдөх санал асуулгыг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх бүрэлдэхүүн бүхий Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулна” гэж, мөн зүйлийн 8.2 дахь хэсэгт “Шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна” гэж, мөн зүйлийн 8.3 дахь хэсэгт “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оруулна” гэж тус тус заасны дагуу Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

     Бүртгэл: Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн материалыг asuulga@cabinet.gov.mnцахим хаягаар 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 16.00 цагаас 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16.00 цаг хүртэл хүлээн авч бүртгэнэ.

     Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага: Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах сэдвийн хүрээнд мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөлөл байх бөгөөд нэр дэвшүүлэхдээ дараах мэдээллийг PDF (pdf) өргөтгөлтэй хавсарган ирүүлнэ:

1.Иргэний үнэмлэхний хуулбар /И-Монголиа лавлагаа/;

2.Боловсролын мэдээлэл;

3.Ажил эрхлэлтийн мэдээлэл;

4.Холбоо барих утасны дугаар.

Жич: Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүй” гэж заасныг анхаарна уу.

Лавлах утас: 51-260156

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд сонгогджээ

ИЗНН-ын гишүүд, дэмжигчдийн Онц их хурлаар УИХ-ын гишүүн Р.Батболд...

Сургуулийн эргүүлээр ажиллах эцэг, эхэд бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргажээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 177 дугаар...

Г.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна

-Монгол Улс Дэлхийн энх тайвны индексээр Азийн хамгийн тайван,...

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Монгол Улсын...