Monday, June 29, 2026

Ормузын хоолой хаагдсаны улмаас 20 мянган далайчин гарах гарцгүй болжээ

Date:

Ормузын хоолой хаагдсаны улмаас 20 мянган далайчин гарах гарцгүй болсон гэж НҮБ-ын Олон улсын далайн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Арсенио Домингес мэдэгдсэн байна.

“Дэлхийн газрын тосны экспортын 20 хувь нь Ормузын хоолойгоор өнгөрдөг гэдэг үүднээс нь харвал одоогийн нөхцөл байдал түгшүүр төрүүлж байна. Гэхдээ бидний санааг чилээж байгаа гол асуудал бол далайчдын нөхцөл байдал. Үүссэн нөхцөл байдлаас болоод 20 мянган далайчин гарах гарцгүй болоод байна” хэмээн Арсенио Домингес мэдэгджээ. Түүнчлэн аяллын хөлөг онгоцуудаар аялж явсан 15 000 жуулчны асуудал ч хүндрэлтэй байгаа гэдгийг онцолсон байна.

Израил, АНУ Ираны эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсний хариуд Иран хариу цохилт өгсний дээр 03 дугаар сарын 04-ний өдрөөс Ормузын хоолойг бүрэн хяналтдаа оруулсан юм. Исламын хувьсгалын харуулуудын корпус энэ хоолойгоор нэг ч хөлөг онгоц нэвтрүүлэхгүй, сэрэмжлүүлэг үл харгалзан нэвтрэхийг завдсан хөлөг онгоц бүрийг устгана гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: The National

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...

Дональд Трамп Европын орнуудад 100 хувийн хариу татвар ногдуулна гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-нд олон нийтийн...