Monday, June 29, 2026

Израил Ираны газрын тосны агуулахад цохилт өгчээ

Date:

Израилын Батлан хамгаалах арми 03 дугаар сарын 07-ны үдэш Тегеран дахь түлшний хэд хэдэн агуулахад цохилт өгчээ. Цохилтод Ираны нийслэл дэх газрын тос боловсруулах гол үйлдвэр болон Караж хот дахь газрын тосны бааз өртсөн байна.

Ираны эрх баригчид түлшний эдгээр нөөцийг цэргийн дэд бүтцийн үйл ажиллагааг хангахад ашигладаг гэж Израилын армийн мэдэгдэлд өгүүлжээ.

Эдгээр цохилтын улмаас дөрвөн ажилтан амиа алдсан гэж Ираны үндэсний газрын тосны компани мэдэгдсэн байна.

Ираны Улаан хавирган сар нийгэмлэгийн мэдээлснээр, газрын тосны агуулахад гарсан дэлбэрэлтийн улмаас хортой нүүрстөрөгч нэгдэл, хүхэр, азотын хүчил ихээр дэгджээ.

АНУ-д төвтэй, HRANA хараат бус хүний эрхийн байгууллагын мэдээлснээр АНУ, Израилын хамтарсан цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Иранд 1205 энгийн иргэн амиа алдсаны 194 нь хүүхэд байгаа аж.

Ираны эсрэг АНУ, Израилын хамтарсан цэргийн ажиллагаа 02 дугаар сарын 28-ны өдөр эхэлсэн. Цэргийн ажиллагааны үеэр Ираны дээд удирдагч Али Хаменеи амиа алдаж, цэргийн болон цөмийн объектууд цохилтод өртсөн байна. Үүний хариуд Иран Америкийн цэргийн баазууд болон тус улсын холбоотнуудын дэд бүтцэд цохилт өгч байгаа юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираныг үг дуугүй бууж өгөхийг шаардаж байгаа аж.

Эх сурвалж: Tasnim, Euronews, BBC

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...

Дональд Трамп Европын орнуудад 100 хувийн хариу татвар ногдуулна гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-нд олон нийтийн...