Thursday, August 20, 2026

Ормузын хоолойд 10 гаруй хөлөг онгоцыг сөнөөжээ

Date:

Ормузын хоолойгоор хөлөг онглц нэвтрүүлэхийг хориглосон талаар сэрэмжлүүлсний дараа 10 гаруй газрын тос тээвэрлэгч онгоцыг устгасан гэж Ираны Исламын хувьсгалын харуулуудын корпусын Тэнгисийн цэргийн хүчний орлогч командлагч Мохаммед Акбарзаде мэдэгджээ.

“Ормузын хоолой аюултайг Исламын хувьсгалын харуулуудын корпус удаа дараа анхааруулсаар байтал энэ сэрэмжлүүлгийг хүлээн авалгүй, хоолойгоор нэвтрэхийг завдсан 10 гаруй газрын тос тээвэрлэгч онгоцыг төрөл бүрийн зэвсгээр устгаж, тэд амьдаараа шатсан” хэмээн Акбарзаде мэдэгджээ.

Түүнчлэн, Ормузын хоолойгоор нэвтрэхийг завдвал пуужин эсвэл дроны халдлагад өртөж болзошгүй гэсэн мэдээллийг дэлхийн навигацийн сүлжээнд өгсөн, тиймээс энэ бүс рүү орохгүй байх нь зүйтэй хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: Fars

Гэрэл зураг: Reuters

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Зээрийн шагай ч хорих ялд хүргэж болно

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Консулын газраас өмнөд хөршид зорчих...

Украины Батлан хамгаалахын сайд асан Михаил Федоров сонгууль явуулахыг уриалж, эрх баригчдаа шүүмжлэв

Украины Батлан хамгаалахын сайд асан Михаил Федоров дайны үед...

АНУ-ын хүсэлтээр БНСУ хамтарсан сургуулилалтын хугацааг богиносгожээ

АНУ, БНСУ-ын хамтарсан жил бүрийн цэргийн сургуулилалт болох Ulchi...

COP17-д оролцогчид бодит ахиц дэвшлийг хүсэж байна

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал...