Wednesday, April 22, 2026

НҮБ-ын Хүний эрхий дээд комиссар талуудыг хүлээцтэй байж, хэлэлцээний ширээнд эргэн суухыг уриалав

Date:

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Ф.Түрк Иранд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан хэвлэлийн мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг тоймловол: “АНУ, Израил Улсын зүгээс Иран даяар цэргийн цохилт өгч, улмаар Иран хариу цохилт хийсэнд харамсаж байна. Зэвсэгт мөргөлдөөний эцсийн үр дагаврыг энгийн иргэд л төлдөг.

…Энгийн иргэдэд учирч болзошгүй эдгээр аймшигт үр дагавраас зайлсхийхийн тулд хүлээцтэй байхыг уриалж, бүх талыг хурцадмал байдлыг намжаах, хэлэлцээний ширээнд эргэн суухыг уриалж байна. Энэ нь гүнзгий санал зөрөлдөөнийг шийдвэрлэх цорын ганц бат бөх арга зам юм. Ингэж чадахгүй бол улам өргөн хүрээтэй мөргөлдөөн гарах эрсдэлтэй бөгөөд энэ нь зөвхөн Иранд төдийгүй Ойрхи Дорнодын бүс нутагт төсөөлөхийн аргагүй үхэл, сүйрэлд хүргэх болно. Зэвсэгт мөргөлдөөний талаарх олон улсын эрх зүйн хэм хэмжээ маш тодорхой. Энгийн иргэдийг хамгаалах явдал хамгийн чухал. Оролцогч тал бүр эдгээр хэм хэмжээг дагаж мөрдөх ёстой бөгөөд зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх ёстой.” гэжээ.

Мөн Женев дэх Ираны Байнгын төлөөлөгч А.Бахрейн энэ 3 дугаар сарын 1-ний өдөр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Ф.Түрк, НҮБ-ын ЕНБД-ын Хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх Тусгай төлөөлөгч Нажат М.М’жид, Зэвсэгт мөргөлдөөн ба хүүхдийн асуудлаарх Тусгай төлөөлөгч Ванесса Фразиер нарт тус тус захидал илгээсэн байна. Захидалд АНУ, Израилын түрэмгий халдлагын улмаас хүмүүс үй олноороо амь насаа алдаж, гэмтэж бэртэн, энгийн иргэдийн сайн сайхан, аюулгүй байдлыг хангахад нэн шаардлагатай байгууламжууд сүйрч, Минаб хотод охидын сургууль бөмбөгдөлтөд өртсөний улмаас 150 сурагч амь насаа алдсан үйл явдлыг онцлон хөндөж, эдгээр гэмт үйлдлийг эрс буруушааж хариуцлага тооцохыг шаардахыг уриалжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан” үндэсний баялгийн сангийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 96 мянган тонн нүүрс арилжаалжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 04 дүгээр сарын 17-ны...

Нийслэлийн ЕБС-ийн англи хэлний багшийн дутагдлыг филиппин багшаар нөхөх асуудлыг танилцуулжээ

НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаан боллоо. Хуралдааныг нээж НИТХ-ын...

Ажлын байр нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээдэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ төр худалдан авалтаар дэмжинэ

Төрийн цахим дэлгүүр дэх эх оронч худалдан авалт “Дотоодын үйлдвэрлэлийг...