Wednesday, April 22, 2026

“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна

Date:

Урлаг гэдэг тухайн нийгмийн үр жимс байдаг. Нэг ёсондоо нийгмийн тусгал. Тэндээс бид өөрсдийн сэтгэхүй, аж байдал, туулж буй цаг үеийнхээ бадрал, доройтлыг харж болно. Тэгвэл “Холын цагаан манан” уран сайхны кинонд орон нутгийн эмнэлгийн бодит орчин, эмч хүний ажил мэргэжлийн онцлог зэрэг салбарын хүрээнд тохиолддог асуудлыг өргөн цар хүрээтэй хөндөхөөс гадна өгүүлэмжийн дотор хувь хүний дотоод тэмцэл, амьдрал дахь сонголтын хүнд мөчүүдийг багтаажээ.

Тус драм төрлийн бүтээлийн зохиолыг Төрийн шагналт, СГЗ яруу найрагч Ш.Гүрбазар бичсэн байна. Харин ерөнхий найруулагчаар Н.Даваадорж, продюсераар Г.Оюунжаргал нар ажиллажээ. Киноны зураг авалтыг Хөвсгөл аймагт хийсэн бөгөөд  голд дүрд СТА С.Болормаа, Ц.Ганзориг, жүжигчин С.Хонгорхүү, У.Учрал нар тоглосон бол МУГЖ Г.Золбоот мөн дүр бүтээсэн байна.

Уг киног “Хоймор Алтан бар” ХХК болон “Born film” хамтран бүтээсэн бөгөөд киноны зөвлөхөөр АЖ, найруулагч Ч.Найдандорж ажиллажээ.

“Холын цагаан манан” бүтээлээр эрүүл мэндийн салбарынхны амьдралд тохиолддог зовлон жаргал, баяр гунигийг үзүүлэхийг зорьжээ. Үйл явдлын хувьд мэс заслын эмч мэргэжлээр гадаадад суралцан төгссөн Мөрөн хэмээх залуу эмч эх орондоо эргэн ирж, төрж өссөн нутгийнхаа эмнэлэгт ажиллаж эхэлнэ. Тэрээр эмч хүний мэргэжлийн хатуу сорилт, ёс зүйн зөрчил, хувь тавилангийн гашуун үнэнтэй нэгэн зэрэг нүүр тулах юм.

Бүтээлийг “Homemedia”, “Metamedia”, “Ori”, “Showbox” “Somedia” “88Film” зэрэг IPTV-ий сувгуудаас хүлээн авч үзэх боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан” үндэсний баялгийн сангийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 96 мянган тонн нүүрс арилжаалжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 04 дүгээр сарын 17-ны...

Нийслэлийн ЕБС-ийн англи хэлний багшийн дутагдлыг филиппин багшаар нөхөх асуудлыг танилцуулжээ

НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаан боллоо. Хуралдааныг нээж НИТХ-ын...

Ажлын байр нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээдэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ төр худалдан авалтаар дэмжинэ

Төрийн цахим дэлгүүр дэх эх оронч худалдан авалт “Дотоодын үйлдвэрлэлийг...