Tuesday, June 30, 2026

Яруу найрагч П.Нарангэрэлийн “Чулуу дунших” номын нээлт боллоо

Date:

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Л.Нямаа багшийн шавь, “Их засаг” олон улсын их сургуулийн төгсөгч П.Нарангэрэлийн “Чулуу дунших” номын нээлтийн ёслол “Их засаг” их сургуулийн Төв номын санд боллоо. Номын нээлтийн ёслолд МЗЭ-ийн болон утга зохиолын төлөө шагналт, яруу найрагч М.Баттөмөр, Монголын зохиолчдын шагналт яруу найрагч Г.Сонинбаяр, МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Э.Эрдэнэдалай, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.Гантулга, яруу найрагч Д.Цээсэд, М.Даваадорж, Г.Батжавхлан, Ц.Одонтуяа, Энхбаяр, Г.Наранцогт нарын уран бүтээлчид, “Их засаг” Хүмүүнлэгийн ухааны сургуулийн яруу найргийн клубын оюутнууд оролцож, зохиогчийн бүтээлийн талаар санал сэтгэгдлээ илэрхийлэв.

Номын нээлтийн үеэр зохиогч уран бүтээлийнхээ агуулга, үзэл санааг танилцуулж, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид баяр хүргэн үг хэллээ. Мөн Л.Нямаа багшийн шавь нар багшийнхаа төрсөн өдрийг тохиолдуулан жил бүрийн хоёрдугаар сард шинэ ном хэвлүүлж байхаар болсон бөгөөд яруу найрагч П.Нарангэрэлийн “Чулуу дунших” номоор ийнхүү салхийг нь хагалж байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,...

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...