Monday, June 29, 2026

Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээний эрэмбийг зарлажээ

Date:

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн харү башёгийн банцүкэ буюу эрэмбийг зарлажээ. Их аварга Хоошорюү С.Бямбасүрэн башёг тэргүүлж, их аварга Оносато баруун жигүүрийг ахалсан бол Украйны бөх Аонишики озэки цолтнуудын тэргүүнд бичигдсэн байна. Киришима Б.Лхагвасүрэн сэкивакэ цолтнуудыг тэргүүлж, Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийнбаруун жигүүрийн 9-өөс босож барилдана.

Тамавашигийн хувьд гуравдугаар сарын тэмцээн хэд хэдэн түүхэн дээд амжилтыг эвдэх онцгой башё болох төлөвтэй байна. Тэрбээр 99 дэх башёдоо барилдах бөгөөд энэ нь түүхэнд 3-т бичигдэх амжилт юм. Мөн дээд зиндаанд 1467 удаа барилдсан тоогоороо хоёрдугаарт бичигдээд байгаа бөгөөд харү башёгийн гурав дахь өдөр барилдсанаар рекорд эзэмшиж буй Кёкүтэнхотой зэрэгцэх юм байна. Гуравдугаар сарын башёд Тамаваши 8 болон түүнээс дээш хувийн амжилт үзүүлэх юм бол 50-иас дээш хувийн амжилт үзүүлсэн хамгийн ахмад сүмоч болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,...

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...