Wednesday, February 11, 2026

Нэгдсэн шуурхай удирдлагын төвийн бэлтгэл ажилтай танилцлаа

Date:

НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр Нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллаж, Шуурхай удирдлагын нэгдсэн төвийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тус төвийг байгуулах ажил 30 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд одоогоор тус төвийн удирдлагын өрөөний техник, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажил явагдаж байна. 
Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлөөс энэ онд хэрэгжүүлэх гол ажлын нэг нь Шуурхай удирдлагын нэгдсэн төвийг ашиглалтад оруулах юм. Одоогоор Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлагын төвд 24 цагийн турш нийслэлийн хэмжээнд ирсэн гал, усны гамшиг ослын дуудлага, мэдээлэлд удирдлагын мэдээллээр хангаж ажиллаж байна. Тэгвэл Шуурхай удирдлагын нэгдсэн төв ашиглалтад орсноор дээрх зохион байгуулалтыг өргөжүүлж, Улаанбаатар хотод 19 байршилд өндрийн камер суурилуулж, галын автомашин бүрт камер, GPS-тэй, гал сөнөөгч бүр энгэрийн камертай болж бүх камеруудыг хиймэл оюун ухаанд холбох юм.

Ингэснээр нэгдсэн удирдлагын төвөөс хянаж, гал түймэр унтраах, аврах ажиллагааны үед удирдлага зохион байгуулалтаар хангаж хангаснаар илүү олон хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах нөхцөл бүрдэнэ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах Улаанбаатарын 16 өндрийн цэгт камер суурилуулах ажил ирэх сараас бэлтгэл ажлыг хангах талаар онцоллоо. 
Шуурхай удирдлагын төв байгуулснаар гал түймэр, ослын үед нөхцөл байдлыг шууд дамжуулах, шуурхай удирдлага, зохицуулалтаар хангагдана, эрсдэлт байршлыг тодорхойлж, хохирлын хэмжээг бууруулна, гамшгийн мэдээллийн нэгдсэн сантай болно, гал түймэр, ослын дуудлагад очих хугацааг дунджаар 3–5 минутаар хэмнэх ач холбогдолтой юм. Түүнчлэн хүний амь нас, эд хөрөнгийн хохирлыг бууруулахаас гадна богино хугацаанд мэдээллийг хүлээн авч, мэргэжлийн байгууллагуудыг бодит мэдээллээр хангах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс хамгаалахад чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум...

Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ

”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ,...

Г.Занданшатарын Засгийн газар анх удаа баялгийн хувиа ард түмэндээ авчирлаа

Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт эхлүүлсэн цэгцрэх...

Ерөнхий сайд Г.Занданшатар “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ...